"Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн туслах Э-г саатуулан шалгаж байгаа. Гэхдээ прокурорын байгууллагын зөвшөөрөлгүйгээр мэдээлэл өгөх боломжгүй" хэмээн Авилгатай тэмцэх газраас  мэдэгдлээ. 

Одоогоор Э гэдэг нь чухам хэн болох нь олон нийтэд тодорхой биш байгаа бөгөөд У.Хүрэлсүхийг Шадар сайдаар ажиллаж байх үед туслах нь байсан хүн байж болзошгүй гэж таамаглаж байна.

Харин Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн зөвлөх А.Үйлстөгөлдөр энэ талаар "Манайд хоёр "Э" бий. Нэг нь гадаадад томилолттой явж байна. Нөгөөх нь ордонд ажил дээрээ сууж байна. Сэтгүүлч нөхөд маань асуусан тул залруулга бичлээ" хэмээн фэйсбүүк хуудаснаа нийтлэжээ.


Авилгатай тэмцэх газраас хийж хэрэгжүүлж буй ажил, шалгаж буй хэргүүдийн талаар сар бүрийн 25-нд мэдээлэл хийдэг уламжлалтай бөгөөд тус хэвлэлийн хурал өнөөдөр болно.