ВАШИНГТОН. /CNN/. Apple” компанийг 2016 онд “AirPods” утасгүй чихэвчээ анх танилцуулахад "чихнээс унжиж буй электрон сойзтой адил харагдаж байна" хэмээн зарим хүн дооглож байсан. Тэгвэл одоо уг чихэвч олны талархлыг хамгийн их хүлээсэн бүтээгдэхүүнүүдийн нэг болжээ.

“Apple” компани “AirPods” чихэвчийнхээ шинэ хувилбарыг өнгөрсөн даваа гарагт танилцуулсан байна. 

Энэхүү чихэвчийн загварыг шинэчилж, чимээ шуугиан дарах технологи, чихэнд эвтэйхэн байдал зэрэг олон онцлогийг нэмжээ. “AirPods”-ын шинэ хувилбар 249 ам.долларын үнэтэй бол өмнөх загварын үнэ 159 ам.доллароос эхэлж байна.

Apple” компанийг жил бүрийн 10 дугаар болдог арга хэмжээгээ зохион байгуулж, AirPods” чихэвчийг iPad”, “MacBook Pro” зэрэг шинэ бүтээгдэхүүнүүдийн хамт танилцуулна хэмээн таамаглаж байсан боловч тус компани шинэ чихэвчээ өчигдөр олон нийтэд танилцуулжээ.

Apple” компанийн мэдэгдэлд,AirPods”-ыг “дэлхий дээрх хамгийн сайн борлуулалттай чихэвч” хэмээн онцлоод, шинэ загварыг лхагва гарагаас худалдаалж эхэлнэ гэж тэмдэглэсэн байна. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг