ВАШИНГТОН. /The Washington Post/. “Tesla” компанийн автомашиныг түрээсэлсэн АНУ-ын иргэн Омар Аван машин дотроо амьдаараа шатсан хэрэг гарчээ. Гал гарах үед тус машины хаалгыг гаднаас нь онгойлгож чадаагүй байна. 

Энэ хэрэг Флорида муж улсад болсон байна. Омар Аван жолоодлого алдан далдуу мод мөргөсний улмаас тус автомашины  литий-ион аккумулятор нь шатсан байна. Автомашины системд доголдол үүсэж, автоматаар эвхэгддэг бариултай хаалгыг гаднаас нь онгойлгох боломжгүй байсны улмаас Аванд хүмүүс тусалж чадаагүй байна.

“Автомашин шатах үед Аван амьдаараа шатсан. Гал гарах үед машины хаалгыг онгойлгох боломжгүй байсан эвхэгддэг бариулнаас бүх зүйл болсон” хэмээн Омар Аваны гэр бүлийнхний өмгөөлөгч ярьсан байна.  

Model S” загварын автомашин нь бүх загвар дундаас хамгийн аюулгүй нь юм хэмээн “Tesla” компани өмнө нь мэдэгдэж байсан аж. 



Энэ осол нь “Tesla” компанийн автомашинаас гарсан анхны осол биш юм. 2018 оны 5 дугаар сард  тус компанийн автомашинд суулгасан аккумулятор шатсаны улмаас хоёр хүн шатаж байсан аж. Түүнчлэн 2019 онд “Tesla” компанийн автомашин шатсан тухай хэд хэдэн хэрэг бүртгэгдэж байжээ. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг