БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа нийслэлийн бүх ЕБС-ийн захирал, дүүргүүдийн Боловсролын хэлтсийн дарга нартай уулзаж сургуулийн орчны аюулгүй байдал, засвар үйлчилгээг хийж сахилга хариуцлагыг сайжруулах асуудлаар үүрэг даалгавар өгөхдөө сургуулийн элсэлт, бүртгэл эхэлж буйтай холбогдуулан мөн үүрэг чиглэл өгөв. Үүнд:
- Ирэх хичээлийн жилд нэгдүгээр ангид элсэгчдийн тоо өмнөх хичээлийн жилтэй харьцуулахад улсын хэмжээнд 10,0 орчмоор нэмэгдэх урьдчилсан тооцоо гараад байна. Иймээс сургууль бүр ирэх хичээлийн жилд суралцах, үүний дотор нэгдүгээр ангид элсэх хүүхдийн тооны төлөвийг үндэслэлтэй гаргах, дутагдаж болзошгүй бага ангийн багшийг хэрхэн нөхөх асуудлыг бүрэн шийдэх;
- Зургаан настай хүүхдийг сургуульд бүрэн хамруулах, шилжиж ирсэн болон түр оршин суугч иргэдийн хүүхдийг холбогдох баримт бичгийг үндэслэн чирэгдэлгүй, аливаа хураамж, төлбөр, хандивгүйгээр бүртгэж суралцуулах;
- Бага ангийн багш мэргэжлээр шинээр төгссөн багшид нэгдүгээр анги хариуцуулахгүй байх зохицуулалт хийх;
- Анги, бүлэг дүүргэлтийг 40-өөс хэтрүүлэхгүй байх. Иймээс хамран сургах тойргийн бус хүүхдийг аливаа хандив, төлбөр, хураамж, элдэв тавилга, тоног төхөөрөмж, хэрэгсэл шаардан авч элсүүлэхгүй байх;
- Нэгдүгээр ангийн хүүхдийн хэрэглэх цүнхийг сонгох талаар эцэг, эх, асран хамгаалагчид зөвлөгөө өгөх, мэдээллийг ил тод байрлуулах;
- Бага ангид үндсэн сурах бичгээс гадна яамны албан ёсны зөвшөөрөлгүй аливаа нэмэлт ном, гарын авлага, материалыг суралцагчдад тулган борлуулах үйлдэл гаргахгүй байх. Энэ нь цүнх хүндрэх шалтгаан болж байгааг анхаарах /жич: 1-р ангийн 6 сурах бичгийн нийт жин 1350 грамм байгаа/;
- ЕБС-д суралцаж байгаа бүх ангийн хүүхдийг боловсролын салбарын мэдээллийн системд бүрэн бүртгээгүйгээс төгсөх ангийн 162 хүүхэд гэрчилгээ, үнэмлэх авч чадахгүй, хохирох асуудал нийслэлд гарсан. Энэ сургуулийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох саналыг яамнаас нийслэлийн Засаг даргад уламжилсан. Мөн гадаад улс орны сургуулиас шилжин ирсэн болон сургуульд 5 настай элсүүлсэн атал мэдээллийн систем бүртгэхгүй, хичээлийн жилийн төгсгөлд бүртгэхээр хүлээлгэх, шан харамж авах байдлаар асуудлыг шийдэхэд боловсролын газар, хэлтсийн зарим удирдлага, мэргэжилтэн, сургуулийн удирдлага манлайлан оролцож байгаа үйлдлийг таслан зогсоох зэрэг үүрэг чиглэлүүдийг өглөө.
Эх сурвалж: БСШУСЯ
105.112.98.241
Хариулах 2020.05.14
Бүгдээрээ сайн уу, Би дэлхийд миний бөөрний 1-ийг Энэтхэгт яаж борлуулсан тухай гэрчлэлээ хуваалцахыг хүсч байна. Би бол Монголоосоо ирсэн Оюутолгой юм байна. Би интернетээр интернет дээр очоод ядуу, Pradhan эмч нар интернэтээр имэйлээр дамжуулан хандивлаж, хандивлагч болсон. Би бөөрний 1-ийг мөнгөөр хандивласан бөгөөд би хандивынхаа дараа маш эрүүл хэвээр байна, санхүүгийн асар их амжилтанд хүрсэн Бурхандаа талархаж байна. бөөрөнд 780,000 доллар төлсөн. Одоо би Монголд 780,000 доллараар өөрийн компанийг байгуулж, бөөрөнд төлсөн. Хэрэв та санхүүгийн бэрхшээл / сорилт бэрхшээлийг даван туулсан бол, эсвэл та баян байхыг хүсвэл имэйлээр холбоо барина уу: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM
0 0