УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хуулийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийж эхэлсэн.

Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж АН-ыг төлөөлж төсвийн тухай хэлэлцүүлгээс 5 хоногийн завсарлага авах санал гаргалаа. 

УИХ тус саналыг хүлээж авч, төсвийн тухай хэлэлцүүлэг 5 хоногоор хойшлогдлоо.

Үргэлжлүүлэн чуулганы хуралдаанаар Зам, тээврийн хөгжлийн сайдыг томилох тухай асуудлыг хэлэлцэж байна.