Амжилтад хүрэх хамгийн чухал нууцуудын нэг бол цаг хугацааны туршид шалгагдсан, цагийн менежментийн хуулиуд юм.  Хэрэв та үүнийг ашиглаж чадвал уг хуулиуд хэрхэн үйлчилж ямар хурдан хугацаанд үр дүн гарахыг мэдэрнэ.

1. Стив Тэйлерийн хууль

Таны үйлдлийн дараалал нь үр ашигт ихээр нөлөөлдөг. Илүү тодорхой хэлбэл иа хүч чадал, эрч хүч, бүтээх агуу хүслийг мэдэрч байгаа үедээ хэрэв ердийн, шалдар булдар ажлаа хойш тавих хэрэгтэй. Томоохон ажлуудыг, төслүүдийг эхлүүлж түүнийгээ хий. Үүний эсрэгээр, таны эрчим хүч дуусаж байгаа нь мэдрэгдэж эхэлсний дараа цаас, бичиг баримтаа янзлах, интернетээр  аялах болон бусад хэвшсэн буюу сонирхолтой бус байнга хийдэг ажлуудаа хий. 

2. Дараагийн хууль бол зогсонги байдлын хууль

Тодорхой үр дүнд хүрсний дараа үр ашиг нь буурдаг. Зорилгодоо хүрэхийн тулд, ялангуяа эхний үе шатанд ямар нэгэн үр дүнд хүрэх үед тайвширч өөрийгөө сулруулж болохгүй. Хэрэв та ажлаа зогсоох буюу амрахаар шийдсэн бол үр ашгийн бууралт нэн даруй эхлэх болно. Үүний дараа өмнөх үр дүн рүү буцах нь маш хэцүү болно. Тиймээс эцсийн үр дүнд шууд хүрнэ гэлгүйгээр алхам алхмаар урагшлах хэрэгтэй. Энэ тохиолдолд таны  бүтээмж, урам зориг их хэмжээгээр буурахгүй.

3. Генри Лаборитийн хууль

Хүн бүр өөрт нь таашаал өгдөг дуртай зүйлээ хийх сонирхол, авьяас билэг, өвөрмөц онцлогтой. Хэрэв та энэ хуулийг бүрэн дагаж мөрдвөл, "Та ажиллаж байна уу?" гэж асуувал "Би ажиллахгүй байна. Би хайртай зүйлээ хийж байна "- гэж хариулж байвал энэ бол хамгийн шилдэг хувилбар юм. Ихэнхдээ хүмүүс дургүй , тэр ч байтугай эгдүүцдэг ажил дээр ажилладаг. Тэд зөвхөн цалин авах гэж тийм ажлыг хийдэг ба дуртай зүйлээ хийгээд мөнгө олно гэж огт боддоггүй. Мэдээжийн хэрэг дургүй ажлаа хийж байгаа хүмүүсийн ажил  үр дүнгүй байхын дээр тэдний цаг хугацаа бараг хий дэмий урсаад өнгөрдөг. Хэрэв та өөрийн зорилготой бөгөөд түүн рүүгээ хүрэх гэж яваа бол ингэж ажиллах хэрэг байна уу? 

4. Жинхэнэ сонирхлын хууль

Аливаа бизнес, ажил мэргэжилд илүү их сонирхох тусам цаг илүү хурдан өнгөрдөг. Ямар нэг юманд үнэхээр шимтэн дурласан үед цаг хугацаа огт анзаарагдахгүй цаг нисэж байгаа юм алга болдог. Энд гол нь та үнэхээр сонирхож байгаа ч мартах ёсгүй зүйлтэй гэдгээ санаж байх хэрэгтэй. Та хаашаа явж байгаагаа (зорилгоо ) үргэлж санаж, гэр бүл, бие, эрүүл мэнд, найз нөхөд, харилцаа, эцэст нь унтаж амарч байхаа битгий мартаарай!

5. Паркинсоны хууль

Энэ хуулийн дагуу ямар нэгэн ажилд та хэдий хэмжээний цаг хуваарилсан байна түүнийгээ л зарцуулдаг. Өөрөөр хэлбэл, нэг өдөрт нэг өгүүллийг бичихээр шийдсэн бол та нэг өдөр бичих болно. Та нэг бүтэн өдөр нэг л ажил хийнэ гэсэн бол нэгийг л хийнэ. Хэрэв дуусах хугацааг нь тодорхой төлөвлөсөн бол арав болон түүнээс дээш тооны ажлыг өдөрт хийсэн ч чадна. Орчин үеийн хэллэгээр энэ нь ажил бүрт дийдлайн тогтоох буюу хугацаа өгөх гэсэн үг юм. Та цаг хугацааны хязгаарыг ашиглаж эхэлмэгц таны үр ашиг хоёр дахин нэмэгдэх болно. Энэ нь хийгдсэн ажил, цаг хугацаа хоёр дахин их байх болно гэсэн үг юм!

6. Паретогийн хууль

Уг хуулиар “таны үйл ажиллагааны хорин хувь нь амжилттай үр дүнгийн 80 хувийг авчирдаг” гэжээ. Амьдралын үлдсэн 80% -д хийгддэг бусад бүх ажлууд нийлээд үр дүнгийн зөвхөн 20 хувь болдог.  Ихэнх хүмүүст амьдралынхаа идэвхитэй цаг хугацааг  үр дүн бага авчирдаг 20% дээр зарцуулдаг. Таны бүх үйл ажиллагааны 20 хувь нь таны амьдралд хамгийн чухал зүйлс байдаг байна. Иймд хүн энэ хамгийн чухалд орох ажлуудаа олж тогтоож түүнийгээ өдөр бүр хийж дадах хэрэгтэй. 


Эх сурвалж: Криптодоогтер