Амжилтад хүргэдэг богино 3 арга зам байдаг. Эдгээр арга нь удаан ажиллахад биш ухаалгаар хийхэд оршиж буй юм. Өөрөөр хэлбэл, амжилтад хүрэх замаа хайлгүй хэн нэгний ашигласан замыг туулах юм. Зарим хүн амжилтад хүрэх богино зам байдаг гэдэгт итгэдэггүй. Тэд хүнд, их ажлын үр дүнд хүссэн зүйлдээ хүрч болно хэмээн боддог. 

Гэхдээ их болон хүнд ажил хийдэг хүмүүс үргэлж хождог уу?

Амжилтад хүрэх богино зам байдаггүй, хүн бүрийн амжилт хэр их ажилласнаас шалтгаалдаг гэж төсөөлөөд үзье. Билл Гейтс жилд 11 тэрбум доллар олдог. Тэгэхээр тэрээр 54.000 дахин илүү хэцүү ажил хийдэг гэсэн үг үү? Яаж?

Хүнд ажил шагнагддаг гэдэгт хүн бүр итгэхийг хүсдэг. Та өөрийн хэмжээ хязгаараас илүү ажиллаж болно. Гэсэн ч та илүү орлого олж, үнэлэгдэхгүй байна уу? Тэгвэл та ухаалгаар ажиллах хэрэгтэй.


1. Ганцаар бүү эхэл. Танд багш хэрэгтэй.

Бенжамин Франклин – “Надад хэлээд өг – би мартья, надад заагаад өг – би цээжилж чадна, анхаарал тат – би сурья”.

Заримдаа амжилтад хүрэх зам хэтэрхий урт мэт санагддаг. Урт хэдий ч амжилтад хүргэлгүй, өөр тийш ч явуулаад буй мэт. Шалтгааныг нь та мэдэх үү? Магадгүй та ямар нэгэн чухал зүйлийг орхигдуулж байгаа эсвэл ямар нэгэн алдаа гаргаж байгаа юм.

Бүхий л агуу түүхэнд гол дүрийн баатар даван туулж чадахааргүй саад бэрхшээлтэй тулгардаг. Энэ үед нь зааж сургах хүн хэрэг болдог. Танд хэн нэгэн мэргэн хүн зөвлөж, зааварлаж өгөхгүй л бол ганцаараа даван туулж чадахгүй. Хүмүүс амжилтад хүрсэн учир дахин амжилтад хүрч байгаа юм биш. Харин хэрэгтэй цагт хэрэгтэй хүнтэй учирсанд байгаа юм. Мэдээж сурган хүмүүжүүлэгч гарч ирэхийг зүгээр суугаад хүлээх хэрэггүй.


2. Унадаг дугуй зохион бүтээх хэрэггүй. Бусдын туршилт дээр суралц.

Дэвид О. Маккей – “Жинхэнэ боловсрол бол шинжлэх ухаан, урлагийн салбараас цөөн баримт олж мэдэхээс илүүтэй хөгжиж буй зан чанарыг хөгжүүлэх явдал юм”.

Та багш, сурган хүмүүжүүлэгчийг хэрхэн олох вэ? Энэ бол бодож байгаа шиг тийм амар зүйл биш. Танд үлгэр дуурайлал үзүүлж, зөвлөгөө өгөх хүмүүс завгүй байдаг. Тэд хүн бүрт цаг зав гаргаад байх боломжгүй. Таны эргэн тойронд буй хүн бүр зөвлөгч. “Миний багш болох уу?” хэмээн асуухын оронд өдрийн хоолонд урих, кофе уухыг санал болгох, түр зуур уулзах гэх мэтээр зөвлөгөө авч болдог. Мөн зөвлөгөөг яриулж, өөрөө сонс. Хэрэгтэй гэсэн зүйлсийг тэмдэглэж ав.


3. Энэрэнгүй байж бусдад тусал.

Зарим хүн амжилтад хүрсний дараагаар хэрхэн, яаж амжилтад хүрсэн тухайгаа нууцалдаг. Харин зарим нь эсрэгээрээ хэрхэн амжилтад хүрсэн талаараа ном бичиж, бусдад ярьдаг.

Арнольд Г. – “Амжилт гэдэг бол маш энгийн. Зөв зүйлийг зөв цагт, зөв хий”.