2001 онд  урам зориг өгөгч илтгэгч Жим Рон хүмүүст хүний амьдралыг өөрчилж, зохистой, үр өгөөжтэй болгох маш богино дөрвөн үгийг хэлсэн юм.


#1. Хэрэв та сурдаг бол амьдрал үр өгөөжтэй

Амьдрахын тулд, тэр тусмаа амжилттай амьдрахын тулд та үргэлж хаа сайгүй суралцаж байх хэрэгтэй. Та өөрийн алдаан дээрээ суралц. Бид эхлээд ямар нэгэн зүйлийг буруу хийсний дараа зөв хийж сурдаг. Үүнийг эерэг сөрөг зүйл гэж нэрийддэг.

Бүх зүйлээс суралц. Ном, дууны үг, хүний ярианаас гээд бүхий зүйлээс суралц.

Мэдлэг баялагийн эхэнд байдаг. Мэдлэг бол эрүүл мэндийн үндэс. Мэдлэгийг хайж, сурах үед гайхамшиг төрж байдаг. 


#2. Хэрэв та оролдож байгаа бол амьдрал үр өгөөжтэй

Хэрэв та зүгээр л ямар нэгэн зүйлийг сурч түүнийгээ хангалттай гэж үздэг бол та эндүүрч байна. Ямар нэгэн мэдлэгийг олж авсны дараа та түүнийгээ хэрэгжүүлэх хэрэгтэй.

Энэ дэлхийн ертөнцийг өөрчлөх гэж оролдоод үз. Багахан ч гэсэн урагшилах гэж оролд. Шинэ мэргэжил, шинэ хобби, шинэ спортод суралцах гээд үз.

Та хүссэн бүхнээ хийж болно гэсэн үг биш. Зүгээр л та оролдоод үзвэл маш олон зүйлийг хийж чадна. Яагаад өөрийгөө дайчлаад оролдоод үзэж болохгүй гэж? 


#3. Хэрэв та зогсохгүй бол амьдрал үр өгөөжтэй.

Хэрэв та ямар нэгэн зүйл хийж эхэлсэн бол дуустал хийж сур. 

Аливаа зүйлийг эхлүүлсэн бол эцсийг нь үзэж сур. Төгсгөлийг нь үзэж чадалгүй дунд үе дээр нь орхих хэрэггүй. Та үр өгөөж харахын тулд ямар нэгэн зүйл эхлүүлсэн бол бага зэрэг хүч гарган хүлээж үр дүнгээ хар. 


#4. Хэрэв танд аливаа зүйл огт хамаагүй биш бол амьдрал үр өгөөжтэй.

Бага зэрэг л хичээл зүтгэл гаргахад ямар гайхалтай үр дүн хүлээж байгааг та төсөөлж ч чадахгүй. Тиймээс өөрийнхөө амьдралыг өөрчлөхийн төлөө яг одоо эхэл.