Б.Анхилам
04 сарын 26, 2021
Монголчууд бидний дунд яригдалгүй орхигддог хэд хэдэн сэдэв байдаг. Гэвч тэдгээр сэдвүүд нь чухамдаа хамгаас илүү анхаарал хандуулах, тэдгээрийн тухайд хүмүүсийн харах өнцгийг нь зөв чигт нь залруулж өгөх шаардлагатай сэдвүүд байх нь бий.
Саяхан манай сайтад орсон “Эрчүүдэд илрэх сэтгэл гутралын шинж тэмдгүүд” нийтлэлийн дагуу хүмүүс сэтгэгдлээ илэрхийлсэн бөгөөд тэдний ихэнх нь амиа хорлолт бол амиа бодсон үйлдэл гэсэн өнцгийг хөндсөн байсан юм.
Гэвч амиа хорлолт гэдэг үнэхээр амиа бодсон үйлдэл гэж үү? Энэхүү нийтлэлээрээ тухайн сэдвийн хүрээнд олны дунд өргөн тархсан нийтлэг үзлүүд хэр зөв болохтой танилцъя.
Ташаа ойлголт 1
Хэн нэгнээс амиа хорлох тухай бодож үзэж байсан эсэхийг асуух нь тэднийг сэдэлжүүлдэг
Тухайн сэдвийг хөндсөнөөр та хэн нэгнийг сэдэлжүүлж байна гэж ойлгож болохгүй. Харин ч та тэдний ярихыг хүсдэггүй, ярилцахаас эмээдэг сэдвийг нь барьж, тэдэнд өөрсдийн хөнөөлт бодлуудаа хуваалцах боломжийг олгосноор амийг аварч болох нь ч бий.
Санкт Патрикийн сэтгэцийн эрүүл мэндийн төвийн профессор Паул Фийроны хэлж байгаагаар тэд үргэлж өвчтөнүүдээсээ амиа хорлолтын тухай тодорхой давтамжтай асуудаг гэнэ. Гэхдээ шууд шулуухан асуухын оронд нөхцөл байдал, сэтгэцийн байдлаас нь хамаарч гурван төрлөөр асуудаг байна.
Нэгдүгээрт, “Таны амьдрал утга учиртай байна уу эсвэл та үхэхийг илүүд үзэж байна уу?” хэмээн асууна. Энэ асуултыг ихэвчлэн санаа бодол нь хоёрдсон, амиа хорлох сэдэл байхгүй боловч үхчихвэл илүү хялбар байх байх гэж боддог хүмүүсээс асуух бөгөөд тэднийг "идэвхгүй үхэх хүсэлтэй" эсэхийг тодорхойлоход тусалдаг.
Харин үе үе амиа хорлох тухай боддог хүнээс “Та хэзээ нэг цагт бодлоо гүйцэлдүүлчих юм шиг санагддаг уу?” хэмээн асууж, ямар нэг төлөвлөгөө байгаа эсэхийг нь танддаг байна. Энэ тохиолдолд тухайн хүн амиа хорлолтын тухай нухацтай бодож үздэг ч хараахан эцсийн шийдээ гаргаагүй байдаг тул зарим тохиолдолд амиа хорлохоос татгалзаж болдог.
Үнэхээр сэтгэл зүйн хувьд хүнд байдалд орчихсон хүнээс “Та үргэлж хэрхэн яаж амиа хорлож болох тухайгаа бодож байна уу эсвэл аль хэдийн ямар нэг оролдлого хийгээд үзчихсэн үү?” гэж асуудаг. Тус нөхцөлд асуултын хариу “тийм” байх нь нийтлэг учир маш ноцтой гэсэн үг.
Профессор Паулын хэлж байгаагаар хэрэв та найз нөхөд, ойр дотнын хүн тань амиа хорлочихвий хэмээн зовниж байгаа бол эхний асуултыг асуугаад үзэхийг зөвлөжээ. Зарим тохиолдолд ердөө л хэн нэг хүн тэр хүнд сэдэв рүү өнгийн туслахыг оролдож, санаа тавьж байгаа гэдгийг мэдэрснээр тусламж хүсч болох талаар сэдэлжүүлж, цаашлаад амиа хорлохгүй байх талаар бодож үздэг байна.
Ташаа ойлголт 2
Амиа хорлолт бол гэнэтийн үйлдэл
Эргэн тойрныхонд нь гэнэтийн байж болох ч амиа хорлосон хүнд бол энэ хэзээ ч гэнэтийн нэг шийдвэр байдаггүй. Хайртай дотнын хүмүүсээ амиа хорлолтод алдсан хүмүүс ихэвчлэн маш их гэмшил, харуусал тээх нь бий. Гэсэн ч энэ нь тэдний нөлөөлж чадах зүйл биш юм.
Тэд ихэвчлэн ганц ярилцаад үзэх нь яав даа, тийм хэцүү байсан юм бол надад хэлж болоогүй гэж үү хэмээн гашууддаг ч үнэндээ энэ тийм амархан зүйл биш учир гомдол, гэмшил, харуусал тээж байхын оронд хүлээн зөвшөөрөөд өөрийн амьдралыг бодох хэрэгтэй үе байх.
Мөн хайртай дотнын хүмүүс нь амиа хорлосон үед хүмүүс ихэвчлэн “Тэд зүв зүгээр байсан. Ямар ч этгээд үйлдэл ажиглагдаагүй” гэх нь элбэг байдаг ч яг үнэндээ тухайн хүн тоглоом наргиандаа ч “Би байхгүй бол дээр байхгүй юу” гэх зэргээр өөрийн санааг хавчуулж байдаг гэнэ.
Ташаа ойлголт 3
Үхмээр байна гэж хэлж л байг дээ. Хэсэг хугацааны дараа амьдрах аргаа олчихно.
Амиа хорлолт бол үнэхээр ярвигтай давтамжтай зүйл. Хүмүүсийн санаа бодол эргэж буцаж байдаг. Зарим өдрүүдэд идэвхгүй үхэх хүсэлтэй байх бол зарим үед үнэхээр хэрхэн үйлдэхээ л бодож байх нь бий. Тийм ч учраас дээр дурдсан асуултуудыг тодорхой давтамжтай асуудаг юм. Хүн амиа хорлох тухай боддог байлаа гээд байнга тэр л талаар бодоод байдаг гэсэн үг биш. Хэн нэг хүн амиа хорлохоор шийдэх нь үнэндээ цаг хугацааны л асуудал.
2000 онд Сан Францискогийн Голден Гэйт гүүрнээс үсрээд амь гарсан нэгэн залуу өөрийн өгсөн ярилцлагадаа “Үнэхээр амиа хорлохоос өөр сонголтгүй мэт санагдаж байсан ч яг үсрээд доош унах мөчид би амьдрахыг л хүссэн. Би амьд баймаар, амьсгалмаар байсан. Азаар би амь гарсан ч тэндээс үсэрсэн олон мянган хүмүүсийн хэд нь яг л үсэрч байх явцдаа буруу алхам хийснээ ухаарсан бол гэж бодохоос хүнд байдаг” хэмээжээ.
Ташаа ойлголт 4
Амиа хорлох тухай боддог байх нь сэтгэцийн хувьд эрүүл бусын шинж
Амиа хорлолт бол сэтгэцийн эрүүл эсэхийг тодорхойлох үйлдэл биш. Зарим төрлийн сэтгэцийн өвчлөл хүндрэхдээ амиа хорлолт үйлдэхэд хүргэдэг ч амиа хорлосон хүн бүр сэтгэцийн өвчтэй юу гэвэл үгүй юм.
Жил бүр дэлхий дахинаа 800 мянган хүн амиа хорлолтоор нас бардаг бөгөөд тэдний талаас илүү хувь ямар ч сэтгэцийн эмгэг, өвчлөлийн түүхгүй байдаг байна.
Амиа хорлолтод хүргэдэг сэтгэцийн нөлөөгүй олон шалтгаан байдгаас дурдвал, эр хүн байх, хөгшрөх, бэлэвсрэх, биеийн хувьд архаг хууч өвчтэй байх, байнгын зовууртай байх нь амиа хорлолтод хүргэх нь бий.
Ташаа ойлголт 5
Амиа хорлолт бол амиа бодсон үйлдэл
Ихэнх тохиолдолд амиа хорлох тухай боддог хүмүүс өөрсдийгөө эргэн тойрны болоод дотнынхүмүүстээтүвэгдараа болж байгаа мэт мэдэрснээр, тэд л байхгүй бол бусад хүмүүс жаргалтай байх болно гэж итгэсний үндсэн дээр амиа хорлодог, амиа хорлохыг завддаг байна.
Харин бидний хувьд тэдгээр хүмүүст юугаар тусалж чадах вэ гэвэл өөрсдийн сэтгэл мэдрэмжийн тухай нээлттэйгээр ярих нөхцөлийг нь бүрдүүлж, тусламж хүсэхэд чөлөөтэй, аюулгүй орчинг нь бий болгож, ямар ч сөрөг шүүмжлэл, буруутгалгүйгээр сонсож зөвлөх юм. Хэрэв үнэхээр асуудал хүнд нөхцөлд очсон бол мэргэжлийн эмч, сэтгэл зүйчид ч хандаж болно.
Түүнчлэн улс орон бүрт амиа хорлолтоос сэргийлэх тусгай дугаар байдаг бөгөөд манай улсын хувьд (+976)18002000 лавлах ажиллаж байдаг.
Сэтгэгдэл бичих (6)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [202.9.40.159] ・ 2024.07.24 Хариулах
bi uugna ygaachgui nohortoo unench daana ndd itghgui bga tiim blhr uheed l batalsn ni ym bndo gol huuhde bdhr huuhde l ih orovdj bnda????
Зочин [202.179.24.137] ・ 2023.06.08 Хариулах
unheer ooriin buruugui gedgee batalj chadahgui bol uhej bjil batlana shde
Зочин [66.181.161.76] ・ 2022.11.23 Хариулах
bi 33 nastai zaluu setgel gutrald ih orchloo. hetsvv bn. vhelin talaar boddg bllo. udhgui bi bhgui boln.
Зочин [59.153.112.253] ・ 2022.11.12 Хариулах
uhmer bn mash ih
Зочин [202.55.188.34] ・ 2021.04.29 Хариулах
Би амиа хорлох , үхэх тухай их боддог болсон сүүлийн үед
Зочин [202.9.46.153] ・ 2021.04.26 Хариулах
garchigt shuud hariult ugiy uu “Ugui”.
Санал болгох
1 ХААН Банк ирэх онд ТоС-ын “Манлай банк” -аар үргэлжлүүлэн ажиллана
2 Гадаадад тэтгэлэгтэй сурах хүсэлтэй ч хаанаас эхлэхээ мэдэхгүй байгаа ахлах ангийнханд зориулав
3 С.Пүрэвсүрэн: Өвдөгний үеийг солихоос өөр эмчилгээгүй гэж эндүүрч, эмнэлэгт очихоос халгаж явсаар хугацаа алддаг
4 ХААН Банк ногоон санхүүжилт болон ЖДБ эрхлэгчдийг дэмжихээр 40 сая ам.долларын эх үүсвэр татлаа
5 Аз жаргалтай байхыг хүсвэл өглөөний цайгаа ууж хэвшээрэй
Холбоотой мэдээ
Нийгэм
Нэгэн зэрэг дээврээс унасан иргэд нас баржээ
Х.Оргил ・ 01 сарын 22, 2019
Нийтлэл
Егүүтгэгсэд нэг удаа үхдэг, ард нь үлдэгсэд насан туршдаа энэлж шаналдаг
Цэдэнбалын Цэрэндолгор ・ 04 сарын 20, 2022
Нийгэм
Компьютер тоглоомыг нь унтраан хичээлээ хий гэсний төлөө амиа хорложээ
Э.Мөнхтуяа ・ 03 сарын 30, 2019
Амьдрал
"Zombie boy" амиа хорлосон уу?
Саруулын Ариунжаргал ・ 08 сарын 07, 2018
Дэлхий
Facebook компаний ажилтан Калифорни дахь төв оффисын барилгаас үсрэн амиа хорложээ
Э.Мөнхтуяа ・ 09 сарын 25, 2019
Үндсэн категори
Бусад
Үйлчилгээ
Холбоо барих
Мэдээ
77191977
Редакц
99126085
Имэйл
contact@peak.mn
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу, 24-р байр
© 2017-2024 Пийк Медиа Групп ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.