Хятадад туршилт хийж байсан 14 настай охин нас баржээ. Харин түүнээс хэдэн насаар дүү найз нь түлэгдэлтийн улмаас гоо сайхны мэс засал хийлгэх шаардлагатай болжээ. 

Тэд Youtube-ийн алдартай одын попкорн бэлдэх аргыг туршиж үзэхээр оролдсоноос ийм зүйл болсон аж. Охидууд попкорныг тугалган лаазанд халаахаар шийджээ. Youtube-ийн “ Мs Yeah” хэмээх нэрээрээ олонд танигдсан 25 настай бүсгүй уг техникийг ашиглаж буйгаа дүрс бичлэгээр харуулсан тухай Бээжингийн Мэдээ дамжуулжээ. 


Тэрээр оффис болон гэр ахуйн гар доорх зүйлсийг ашиглан хэрхэн хоол хийхийг үзүүлдгээрээ алдартай. Түүнийг Youtube-д 7 сая хэрэглэгч дагадаг бол weibo-д 8 сая фентэй аж. ”Ms Yeah” индүү ашиглан махыг болгохоос гадна цахилгаан өрөм ашиглан хөвөн чихэр хийх, компьютер ашиглан бин хайрах зэргээр олон сонирхолтой аргыг туршдаг. 


Өнгөрсөн 8 дугаар сарын 22-нд охид түүний попкорн хийх аргийг туршиж үзэхээр оролдсон ч тэдний хэрэглэж байсан тугалган лааз дэлбэрч эгчмэд охин амиа алджээ. Харин найз нь гоо сайхны мэс засал хийлгэх шаардлагатай болсон байна. 

Энэ талаар Yeah "Охид өөрийнх нь аргийг шууд хуулбарлаагүй бөгөөд өөрийнх нь хийсэн видео бичлэгүүд нь зөвхөн зугаа цэнгэлийн зориулалтаар хийгдсэн, бусдад зааварчлах зорилгоор хийгдээгүй хэмээн мэдээлжээ. 

Тус хэргийг шалгаж үзэхэд охид лаазыг халаахаас өмнө cпиртийг лаазны дотор талд шууд хийснээс болж дэлбэрэлт үүссэнийг тогтоосон байна. Хатагтай “Yeah”-ийн төлөөлөгч хоёр охины гэр бүлтэй уулзан, 12 настай охины эмнэлгийн зардлыг төлснөөс гадна тэдний гэр бүлд мөнгөн тусламж үзүүлэхээр болжээ. Төлөөлөгчийн мэдээлж буйгаар “хэний зөв, буруу байснаас үл хамааран тухайн гэр бүлүүдэд санхүүгийн тусламж үзүүлнэ” хэмээн мэдэгдсэн байна.

Энэхүү харамсалтай үйл явдал нь хатагтай “Ms Yeah”-д асар их уй гашуу авчирсан төдийгүй “амьдралынх нь хамгийн бараан өдрүүд” хэмээн Weibo хуудсандаа тэмдэглэжээ. Мөн тэрээр бусдад аюул учруулж болзошгүй бүх бичлэгүүдээ устгахаа амласан байна.



Эх сурвалж: https://nextshark.com