1. Нүд рүү харах үед сэтгэл рүү өнгийх шиг л болдог 

Тэр таны нүд рүү ширтэх үед та хоёрын дунд нүдэнд үл үзэгдэх холбоос үүссэн мэт санагдаж, бие арзайдаг уу. Тэр зүгээр ч нэг тэгж хардаггүй, сэтгэл рүү чинь өнгийж таны мөн чанарыг мэдэхийг хүсдэг. Гэхдээ үүний тулд тэр мөн өөрийнхөө сэтгэлийг уудална. Бие биедээ хайртай хоёр хүний биесээ харах харц бусдаас тэс өөр. Тэд нэг нэгнийнхээ дотоод сэтгэлийг олж харсан байдаг байх. Хэрэв та хайртай хүнтэйгээ яг л ийм ойлгоцолд хүрч чадсан бол та тун азтай хүн юм. 


2. Тэр сайхан сэтгэлтэй 

Энэ дэлхий дээр өөрийгөө бусдаас дээгүүр тавьдаг, уур уцаартай хүн олон. Мөн үүрэг, хариуцлагаас зугтааж, хойш суудаг залхуу, сул дорой хүмүүс ч их. Энэ 2 төрлийн эрэгтэйгээс хол байх хэрэгтэй. 

Харин хатуу, зөөлөн шинж чанарыг аль алиныг нь өөртөө багтаасан эрэгтэйчүүд гэж бас байна. Тэд сайхан сэтгэлтэй, харин асуудал тулгарсан үед хатуу талаа ил гаргана. Тэд зодооныг эхлүүлдэггүй ч эцсийг нь үзэж байж сална. Тэд хэзээ зөөлөн сэтгэлээр хандах, хэзээ нь хатуу талаа үзүүлэхээ сайн мэднэ. 


3. Тэр идэвхтэй бас тэвчээртэй 

Хамтдаа сайхан амьдралыг цогцлоон бүтээхийн тулд шаргуу хөдөлмөрлөх хэрэгтэй. Заавал саятан эсвэл дэлхийн аварга болох албагүй ч тодорхой амжилтад хүрч байж хүссэн бүхнээ авч чадна. Ажил дээр ч амьдрал дээр ч тэвчээр гаргаж хүссэндээ хүрч чаддаг эрэгтэйг олбол бүү алдаарай.


4. Тодорхой хэмжээний амбицитай ч хийсвэр сэтгэлгээгээр амьдардаггүй 

Мөрөөдөмтгий залуугаас илүү аливааг бодитоор харж, сэтгэж чаддаг эрчүүдэд эмэгтэйчүүд дуртай байдаг. Өөрийнхөө боломж бололцоог зөв үнэлж, тэнгэрээс од шүүрэх бус дэргэдээ байгаа сарыг авахыг зорьдог байх хэрэгтэй. 

Нөгөөтэйгүүр, амьдралын хар барааныг харж, амбици мөрөөдөлгүй амьдарч болохгүйг тэр мэднэ. Ийм эрэгтэй хайртай эмэгтэйнхээ амьдралыг илүү сайхан болгохын төлөө өөрөөс нь шалтгаалах бүгдийг хийх бөгөөд хий хоосон амлалт өгөх дургүй.


5. Тэр хоол хийж чадна 

Бүх эмэгтэйчүүд үүнийг хүлээн зөвшөөрөх байх: хоол хийж чаддаг эрэгтэй маш тачаангуй. Бусдаас ялгарах зүйлгүй энгийн нэгэн залуу байлаа гэхэд хоол хийж чаддаг бол бусдаасаа хол түрүүлэн, найз бүсгүйтэй болох боломж нь хэд дахин нэмэгдэх байх шүү. Хоол хийж чаддаг эрэгтэй тачаангуйгаас гадна ихэнхдээ зохистой хооллодог, тийм ч учир эрүүл байдаг. 


6. Дасгал хөдөлгөөн хийдэг, идэвхтэй 

Тэр тогтмол дасгал хөдөлгөөн хийж эрүүл мэнддээ анхаардаг тун сайхан биетэй нэгэн. Одоохондоо энэ тийм ч чухал биш санагдаж магадгүй ч ирээдүйд амьдралаа холбох хүн тань эрүүл чийрэг биетэй байх нь тун чухал шүү. 


7. Тэр ухаантай, гэхдээ хэтэрхий онгироо биш 

Хэрэв та ухаантай, хурдан сэтгэдэг эрэгтэйтэй учирсан бол та тун азтай бүсгүй юм. Тэр гэр амьтай хүн. Хааяа хурц хэлтэй, онгироо загнадаг ч энэ нь харин ч эсрэгээрээ түүнийг дур булаам харагдуулдаг. 


8. Тэр таныг инээлгэдэг 

Хэрэв найз залуу тань таныг инээлгэж чаддаггүй бол тун харамсалтай. Үнэнийг хэлэхэд, танд тийм хүн хэрэггүй. Хамт байхад баярлаж, инээж байдаг хүнийг олбол харилцаа тань илүү урт удаан үргэлжилж, аз жаргал авч ирнэ гэдэгт итгэлтэй байна. 


9. “Хайртай” гэж хэлдэг 

Үгээр алж ч болно, аварч ч болно. Гэхдээ хэлсэн үгээс илүү үйлдэл чухал. Хайртай эрэгтэй тань танд хайр сэтгэлээ илчилдэг бол гайхалтай л даа. Гэхдээ үүнээс илүү хайртай гэдгээ өдөр тутамдаа баталж, гэр бүлийнхээ төлөө бүхнээ зориулдаг байх хэрэгтэй. 


10. Буулт хийж чаддаг 

Айл бүрт л хэрүүл маргаан байдаг. Муудалцах шалтгаан ч мундахгүй. Хүмүүс маргаан бүрт ялж, өөрийн зөвийг батлахыг хүсдэг. Ингэснээр тэд сэтгэл хангалуун болно. 

Гэхдээ харамсалтай нь ялалт байгуулж зөв гэдгээ баталсан хүний нөгөө талд буруутай үлдэж байгаа бас нэг хүн байдаг. Хайр сэтгэлийн харилцаа бол тулааны талбар биш. Таныг гомдоохгүйн тулд буулт хийж чаддаг хүнийг олсон бол та маш азтай бүсгүй юм. 


11. Ямар ч асуудал гарсан бай тусламжийн гараа сунгадаг 

Танд үнэхээр хайртай л бол таныг аз жаргалтай байлгахыг хүснэ. Түүнтэй хамт байхад бат бөх хана хэрэмний цаана байгаа мэт санагддаг. 


12. Таньгүйгээр тэр өөрийгөө дутуу болсон мэт мэдэрдэг 

Хайртай хүмүүс бие биедээ уусан шингэдэг. Бие махбодиороо бус оюун сэтгэлийн хувьд. Түүний хувьд таны бодол, үйлдэл бүр чухал. Хайртай хүнийх нь хувьд чухал бүхэн түүний хувьд чухал. Эрэгтэй хүн эмэгтэй хүнд хайртай болсон үед түүний бүх зүйлийг хүлээн авч, өөртөө уусгаж, өөрийнхөө нэгэн хэсэг болгоно. Мөн өөрийнх нь зан чанар, зорилго чиглэл ч бас дагаад өөрчлөгддөг. Таны насан туршийн хань бол өөрт байгаа алдаа дутагдлыг хаяж, сэтгэлдээ зай гарган таныг багтаах тэр хүн.