Перугаас Хятад руу акулын сэрвээний экспорт 2014 оноос хойш асар хурдацтай өсчээ. 

Жилд 120-150 тонн акулын сэрвээ хуулиар зөвшөөрөгдөж импортолдог. Харин Перугаас Эквадороор дамжин Хятад, Япон руу гаргаж буй хууль бус акулуудыг тоо хэмжээг хянах боломжгүй байна.

Перу дахь далайг хамгаалах "Oceana" олон улсын ТББ-ын амьдрах орчин ба ховордсон амьтдын асуудал эрхэлсэн захирал Алисиа Куройва "Перу улсад загас агнуурын төрөл зүйлд хаалттай улирал, квотын систем байдаг ч Эквадороос ирсэн зүйлд хяналт байхгүй. 

Акулын сэрвээг хар тамхины наймаа, хүний наймаа эсвэл зэвсгийн наймаатай ижил механизмыг ашиглаж байна. Иймээс Перу улсын акулууд устах эрсдэлтэй байна. Энэ нь далай тэнгисийн эко системийн тогтвортой байдлыг эрсдэлд оруулж байна гэжээ.

Перу бол хууль ёсны болон хууль бусаар нийлүүлсэн акулын сэрвээний дэлхийн гурав дахь том экспортлогч. Харин Хятад, Япон хоёр акулын бүтээгдэхүүн, тэр дундаа сэрвээг шөлөнд хэрэглэдэг хамгийн том хэрэглэгч юм. 

Акулын махны наймаачид цэнхэр акул, алмаазан акултай ажилладаг. Харин сэрвээг нь боомтоор гаргаж ирээд хятадуудад зардаг. Мөн эдгээр нь ихэвчлэн 50-60 кг жинтэй том хөх акулууд байдаг хэмээн ярьжээ.

Эх сурвалж: A24 News Agency