Монгол улсын Оюуны өмчийн газар, Дэлхийн оюуны өмчийн байгууллагатай хамтран Технологи ба инновацийг дэмжих төвүүдийг (TISCs) чадавхжуулах, үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор өнөөдөр, маргааш “Технологи, инновацийг дэмжих төвүүд (TISCs): Аж үйлдвэрийн өмч ба патентийн хайлт” сэдэвтэй үндэсний семинар зохион байгуулж байна.

Технологи ба инновацийг дэмжих төвүүдийн сүлжээг байгуулах асуудал нь технологийн хүртээмжээр дамжуулан инновацийг хөгжүүлэх, эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр ашгийг нэмэгдүүлэх, технологи дамжуулалт, эдийн засгийн эргэлтэд оруулах стратегийн нэг хэсэг юм.

IPAS нь Оюуны өмчийн аж үйлдвэрийн өмчийн эрхийн систем юм. Онц шаардлагатай энэхүү программыг зах зээлд эрэлттэй байлгадаг учраас олон улс орнууд IPAS-ыг ашиглаж илүү их хүрээг хамарч, хэрэгжүүлж чадаж байна. 

Монгол Улс 1985 онд гишүүнээр нэгдэн орсон Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах тухай Парисийн конвенцийн 12 дугаар зүйлээр хүлээсэн “Холбооны гишүүн орон бүр аж үйлдвэрийн өмчийн хэрэг эрхлэх тусгай алба болон олон нийтийг патент, ашигтай загвар, бүтээгдэхүүний загвар болон барааны тэмдгийн патенттай танилцуулах төвлөрсөн байгууллага байгуулах” үүргийн дагуу хэрэгжүүлж буй үйл ажиллагаа юм. 


Монгол Улсын Оюуны өмчийн газар болон Монгол Улсын Шинжлэх ухааны Академи нь Монгол улсад Технологи ба инновацийг дэмжих төвүүдийн сүлжээ байгуулах тухай байгууллага хоорондын гэрээг 2015 оны 7 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан билээ.