Папуа Шинэ Гвинейн “Air Niugini” агаарын тээврийн компанийн зорчигч тээврийн нисэх онгоц осолдож, Микронезийн “Chuuk” олон улсын нисэх буудлаас холгүй орших нууранд унажээ.

Нисэх онгоцонд байсан 35 зорчигч, нислэгийн багийн 12 гишүүний биеийн байдал сайн, ноцтой гэмтэл, бэртэл аваагүй аж.

Ослын шалтгаан одоогийн байдлаар тодорхойгүй байгаа бөгөөд мөрдөн шалгах ажиллагааг удахгүй эхлүүлэхээр болсон байна.

"Нисэх онгоц нууранд унасан. Яг юу болсныг одоогийн байдлаар хэлж мэдэхгүй байна. Маргааш мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлнэ. Уг онгоцонд байсан бүх зорчигчийг эмнэлэг рүү хүргэсэн бөгөөд зарим зорчигч хөнгөн гэмтэл авсан байна" гэж “Chuuk” нисэх буудлын менежер Жимми Эмилио хэллээ.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг