Хөгжиж буй орнуудад агааржуулагч нь дэвшил гарч байгааг илтгэдэг. Хамгийн гол нь агааржуулагч Энэтхэг, Хятад, Мексик зэрэг халуун орны хүмүүсийн хувьд хамгийн хэрэгцээт зүйлсийн нэг.

Дэлхийн дулаарлаас үүдэн эдгээр халуун орнуудад агааржуулагчтай байх нь үхэл амьдралын зааг ч байх боломжтой. Гэвч энэхүү технологи нь байгаль дэлхийд сөрөг үр дагаврыг авчирдаг гэдгийг хүмүүс төдийлэн мэддэггүй.

Агааржуулагч нь их хэмжээний нүүрсхүчлийн давхар ислээс илүүтэйгээр агаарын дулааныг хуримтлуулдаг хүлэмжийн хийг ялгаруулдаг байна. Иймээс 2100 он гэхэд хүмүүс агаар чийгшүүлэгч хэрэглэдэг болно хэмээн ашгийн бус Rocky Mountain институт мэдэгджээ.

Тийм ч учраас тус институт технологийн салбарын тэрбумтан Ричард Брэндсоны дэмжлэгтэйгээр нэгэн уралдааныг эхлүүлжээ.

Global Cooling Prize-д халуун орны уур амьсгалд байгальд ээлтэй шинэ технологийг нэвтрүүлэхийн тулд дэлхийн дахины шинэлэг сэтгэгчид, зохион бүтээгчдийг урьж буй. Ингэснээр дэлхийн дулаарлын нөлөөг багасгахын уриалсан байна. Тус уралдааны ялагч 3 сая долларын шагнал хүртэх аж.

2030-2050 он гэхэд хэт халалтад өртөх магадлал өндөр настнуудыг тооцоолвол жилд 38,000 хүн нас барах магадлалтай гэж Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын мэдээнд дурьджээ. 2100 он гэхэд дэлхийн хүн амын 74 хувь нь үхэлд хүргэх температурыг жилд, 20-иос доошгүй хоногоор үзэх болно хэмээн Nature-д нийтлэгдсэн нийтлэлд бичжээ. Бидэнд агааржуулагч хэрэгтэй боловч эрчим хүчний хэрэглээ өндөр бас агаарын бохирдлыг нэмэгдүүлж болзошгүй юм. Саяхан хийгдсэн судалгаагаар агаарын бохирдлоор АНУ-д жилд дунджаар мянга орчим хүн нас барж магадгүй гэсэн тооцоо гарсан байна.

Тийм учраас тус институтын зорилго нь хүмүүсийг сэрүүцүүлэх шинэ технологийг нэвтрүүлэн, дэлхийн дулаарыг нэмэгдүүлэхгүй байх зорилготой ажиллаж буй.


Эх сурвалж https://earther.gizmodo.com/