Цахилгаан эрчим хүчний тусламжтайгаар бид өдөр бүр хэрэглэдэг технологийн дэвшил бүхий төхөөрөмж, үйлчилгээ бидэнд хүртээмжтэй болдог. Ойрын жишээ гэхэд л халаалт, усны шугам, хоол хүнс, тээвэр, харилцаа холбоо болоод энттертайнмент гэх зэрэг бүгд цахилгаанаас хамаарна.

Өөрөөр хэлбэл цахилгаан эрчим хүч удаан хугацаагаар тасалдахад та хүйтэн гэртээ суултуураа ашиглаж ч чадахгүй, хоол хүнсээ хөргөгчид хадгалж болохгүй, гоожуураас цэвэр, шүүсэн ус гарахгүй тийм л орчинд амьдрах юм.

Хэдий өмнө нь олон мянган жил цахилгаан гээч юмгүйгээр амьдарч болоод л байсан ч цаг хугацаа өнгөрөхийн хэрээр хүн төрөлхтөн өөрсдийн амьдралаа цахилгаан эрчим хүчинд түшиглэн босгосон билээ. 

Техник технологи хөгжихийн хэрээр хүмүүс шугамын цахилгаанаас өөр сонголт хийх боломж бүрдэж, байгаль, хүрээлэн буй орчныхоо төлөө нарны туяагаар цахилгаан үйлдвэрлэж, хэрэглэж ч болж байгаа боловч одоо ч огт цахилгаангүй амьдарч байгаа хүмүүс байгаа юм.

2010 оны судалгаагаар дэлхийн нийт хүн амын 17 хувь буюу 1.2 тэрбум хүн тог цахилгаангүй, “харанхуйд” амьдарч байгаа гэсэн үр дүн гарсан бол 2017 он гэхэд энэ тоо 840 сая болон буурсан байна. 

Гэвч дэлхийг тэр чигт нь тогонд холбоно гэдэг тийм ч амархан бүтчих зүйл биш бөгөөд зарим газруудад нарны эрчим хүчийг л ашиглах боломжтой.

Хүмүүсийн дунд санал асуулга явуулахад нийт 50 хувь нь цахилгаангүй хоёроос дээш долоо хоног амьдарч чадахгүй гэсэн бол 75 хувь нь 2 сар ч хүрэхгүй үхнэ хэмээжээ.

Тэгвэл таны хувьд цахилгаангүй хэр удаан тэсэх вэ? Бодлоо хуваалцаарай.




Эх сурвалж: Electrician courses for you