Нийслэлчүүдийн 60.8 хувь нь коронавирусийн халдварын эсрэг вакцины хоёрдугаар тунд хамрагджээ.

Өчигдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд коронавирусийн халдварын эсрэг вакцины нэгдүгээр тунд 1,727, хоёрдугаар тунд 15,055 иргэн нийт 16,782 иргэн дархлаажуулалтад хамрагджээ.

Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны иргэдийн 98.5 хувь буюу 938,665 нь нэгдүгээр тунд, 60.8 хувь буюу 579,498 нь II тунд хамрагдаад байна.