Баянзүрх дүүргийн "Офицер" захын хажууханд машины хажууд хүүхэд хэвтэж байна гэсэн дуудлага цагдаагийн газарт өчигдөр 11 цагийн үед иржээ.

Камерийн бичлэг шүүж үзэхэд 6 настай хүү өглөө 7 цагийн үед гурван давхрын цонхоор унан улмаар осгож нас барсан байна. Тухайн үед хүүг гэрт нь хараа хяналтгүйгээр цоожилж үлдээсэн бөгөөд эгч нь хичээлдээ, эмээ нь ээлжийн ажилдаа гарсан талаараа мэдүүлжээ.

6 настай хүү 7 цагт цонхоороо унасан ч 4 цагийн дараа л уг хэргийг хүмүүс мэдсэн аж. Энэ мэтээр хүүхдийн үл хайхарсан хандлагаас болж хүүхдүүд амь насаа алдсаар байгаа тул сэрэмжтэй байхыг эцэг эхчүүдэд санууллаа.