Хонь

Шинэ жил таны амьдралд олон гайхалтай амжилтыг авчрах болно. Зорилго, тэмүүллээ тодорхойлж, тууштай зүтгээрэй. Ирэх жилд та мэргэжлийн ур чадвараа ахиулсан, туршлагажсан, аливаа зүйлийг шинэ өнцгөөр хардаг болсон байх учиртай. Стресс, уур бухимдалдаа хэт автах нь таны эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, олон өвчний суурийг тавих магадлалтай. 

Санхүү:

Сорилт бэрхшээл болоод итгэл найдвар дүүрэн жил болох нь ээ. Орлого олсны хэрээр үрж болохгүй. Мөнгөө хадгалах, өсгөх, эргэлтэд оруулбал алсдаа үр ашгаа өгөх учиртай. Ялангуяа дуртай зүйлээ бизнес болгож, шинээр гарааны компани байгуулсан хүмүүс амжилттай, өсөлттэй ажиллана.  Хувьцаа, бонд, койн худалдаж авч буй хүмүүс жилийн эхээр алдагдал хүлээж мэднэ. 

Эрүүл мэнд:

Эрүүл мэнддээ анхаарал хандуулж, дасгал хөдөлгөөн тогтмол хийхийг хичээгээрэй. Чихрийн шижин, цусны даралт ихэсдэг хүмүүс хооллолтдоо онцгой анхаар. Эс бөгөөс өвчин хүндрэх эрсдэлтэй байна. Хоолны дэглэмийг сайтар мөрдвөл ямар ч өвчнөөс сэргийлж чадна гэдгийг од эрхэс зөвлөж байна. Ажлын ачааллаа тэнцвэржүүлж, стресс бууруулах шалгарсан арга бол йог, бясалгал хийх юм. 


Үхэр

Ирж буй 2022 он үхрийн ордныхонд хамгийн ээлтэй жил байх болно. Таны гялалзах цаг иржээ. Та хүссэн зүйлийнхээ төлөө зоригтой тэмцвэл орчлон, ертөнц таны талд үйлчлэх учиртай. Гэхдээ цаг хугацаа, хүч чадал хязгаартай гэдгийг санаарай. Цагаа хий дэмий зүйлд зарлагадаж үл болно. Ирэх жилд ажлаа солих, тушаал дэвших магадлал өндөр. 

Санхүү:

Хувийн санхүүгээ тогтвортой барихын тулд худалдан авалт, зарлага бүрээ хяна. Ялангуяа өндөр үнэтэй бараа бүтээгдэхүүн авах, хэрэггүй зүйлд мөнгөө үрэхээс зайлсхий. Шинээр бизнес эхлүүлэхээр төлөвлөсөн бол оны дунд үе ээлтэй байх учиртай. Зээлээ хугацаанд нь эргэн төлж, банканд зээлжих зэрэглэлээ ахиулахад мөн таатай жил байх болно. Хөрөнгө оруулалт хийхээр шийдсэн бол туршлагатай, ахмад хүнээс зөвлөгөө аваарай. 

Хайр дурлал:

Шинээр гэрлэсэн хосууд хадмуудтайгаа дотносох, ойлголцоход хүндрэл гарч мэднэ. Ганц бие залуучууд хүсэн хүлээсэн заяаны ханьтайгаа учирч, сайхан хайрын эхлэлийг тавих нь. Гэрлэсэн хосуудын харилцаанд аз жаргал бялхаж, инээд хөөр дүүрэн байна. Хайртай хүнээ болзоонд урьж, амралтад явж, гэнэтийн бэлэг бариарай. 


Ихэр

Боловсролын салбарт ажиллаж буй ихрүүдийг гайхалтай жил хүлээж байна. Цагаа зөв хуваарилж, ажил болон амьдралынхаа тэнцвэрийг хадгалахыг хичээгээрэй. Ажилдаа ахиц гаргах, хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэх таны төсөөлсөн шиг хурдан өрнөхгүй бололтой. Гэвч зорилгынхоо төлөө зогсолтгүйгээр урагшлаарай. 

Санхүү:

Төсөөлснөөс олон сорилт бэрхшээлтэй учрах төлөвтэй. Бизнесээ тэлэхийн тулд шинэ хамтрагчтай болж, гэрээ үзэглэвэл амжилттай ажиллана. Богино хугацаанд үр ашгаа өгөх салбарт хөрөнгө оруулахаасаа өмнө сайтар тунгаан бодоорой. Үл хөдлөх хөрөнгийн бизнес амжилттай урагшилна. Жилийн эцсээр орлогын шинэ эх үүсвэр нээгдэж, ашигтай ажиллах боломж бүрдэнэ. 

Эрүүл мэнд:

Энэ жил нэлээдгүй эрүүл мэндийн асуудалтай тулгарах нь ээ. Ялангуяа цусны өвчин, арьсны үрэвсэл сэтгэлийг тань зовоож мэдэх юм. Хоол, хүнсэндээ онцгой анхаарч, бэлэн бүтээгдэхүүнээс аль болох татгалзаарай. Цар тахал ирэх жилд ч үргэлжлэх тул дархлаагаа дэмжиж, халдвар хамгааллын  дэглэмийг мөрдөх хэрэгтэй. 


Мэлхий

Адал явдал, гэнэтийн үйл явдлаар дүүрэн жил айсуй. Эерэг сарны нөлөөгөөр карьерийн хувьд томоохон өөрчлөлтүүд гарах төлөвтэй. Хамт олон, дарга удирдлагууддаа үнэлэгдэж, нэр хүнд тань үлэмж өсөх болно. Оны эхээр санхүүгийн хувьд алдагдал хүлээх эрсдэлтэй. Жилийн дундаас ашиг орлого нэмэгдэж, ажил бүтэмжтэй байна гэдгийг од эрхээс зөвлөж байна. 

Карьер:

Мэргэжлээ ахиулах, ажлаа солих, албан тушаал ахих зэргээр карьерийн хувьд нэлээдгүй олон өөрчлөлттэй нүүр тулна. Чухал шийдвэр гаргахаасаа өмнө нухацтай бодож, тунгаагаарай. Ялангуяа зуны саруудаас эхлэн ажилдаа онцгой анхаарал хандуулж, цаг зав зарцуулах шаардлагатай болно. Эмч, эмнэлгийн ажилтнуудад ээлтэй жил байх учиртай. 

Хайр дурлал:

Бие биенээ хүндэлж, анхаарал халамж тавих нь хосуудын харилцааг улам бат бэх болгоно. Залуус хайртай бүсгүйдээ гэрлэх санал тавихад тохиромжтой. Мөн хайртынхаа аав ээжтэй уулзаж, танилцахад тохиромжтой жил юм. 


Арслан 

Арслангийн ордныхон энэ жил олон гайхалтай боломж, эерэг өөрчлөлтүүдийг мэдрэх нь ээ. Санхүүгийн ерөнхий байдал сайн байна. Ажиллах арга барилаа өөрчилж, бусадтай эелдэг харилцсанаар карьерийн хувьд үсрэнгүй дэвшил гаргана. Энэ жилд гэр бүлдээ илүүтэй анхаарал халамж, цаг заваа зарцуулах хэрэгтэй болох нь ээ. 

Санхүү:

Үүрэг хариуцлага нэмэгдэхийн хэрээр орлого ч мөн нэмэгдэх юм. Энэ жилд цалингаа нэмүүлж, орлогын шинэ эх үүсвэртэй болох ба түүнийгээ зөв зарцуулах нь танаас ихээхэн хүчин чармайлт шаардана. Зээлээ эргэн төлөхөд хүндрэл гарахгүй, ээлтэй жил байх учиртай. Хөрөнгө оруулалтууд үр ашгаа өгнө. 

Карьер:

Хувийн хэвшилд ажилладаг арслангийн ордныхны хувьд амжилт бүтээлээр дүүрэн жил байх болно. Шинээр компаниа байгуулахаар зэхсэн залууст ээлтэй. Хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнууд, цагдаа, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд ачаалалтай жил ирж байна. Шаргуу хөдөлмөрийг дагаж амжилт ирдгийг од эрхэс сануулж байна. 


Охин 

Охины ордныхон 2022 ондоо эрч хүч, урам зоригтой байх нь ээ. Орлого, зарлагаа хянаж, санхүүгийн сахилга баттай байхын тулд ихээхэн хүчин чармайлт шаардах нь. Зорилгодоо хүрэх, хүссэн ажилдаа ороход саад болж буй асуудлууд оны дундаас арилж, амжилтад хүрэх зам дардан болж эхэлнэ. Хосуудын дунд маргаан, үйл ойлголцох үүсэж болзошгүй. 

Карьер:

Ажил, амьдралдаа алийг нь ч орхигдуулахгүй авч явахын тулд цагаа зөв зохицуулж сурах хэрэгтэй. Мэргэжлээ дээшлүүлэх, гадаадад суралцахаар тэтгэлэг горилж буй оюутан сурагчид нэлээдгүй цагийг сурч, боловсруулахдаа зарцуулах хэрэгтэй болох нь. Ажил горилогчид оны эхээр ажлын санал хүлээн авна.

Эрүүл мэнд:

Энэ жил таныг эрүүл мэнддээ онцгой анхаарал хандуулж, санаа тавихыг шаардаж байна. Эс бөгөөс өвчин эмгэг салахгүй нь. Ялангуяа үе мөчний өвчтэй, багтраатай хүмүүсийн өвчин сэдрэх магадлалтай. Тиймээс мэргэжлийн эмчтэйгээ тогтмол зөвлөлдөж, эрүүл мэндээ хяналтдаа байлгах хэрэгтэй. 


Жинлүүр

Шинэ жил жинлүүрийн ордныхонд таны төсөөлөөгүй олон гайхалтай боломжуудыг авчрах болно. Гараг эрхсийн давхцал ивээх тул дөрөвдүгээр сараас зургадугаар сарын хооронд карьерийн үсрэлт хийнэ. Бизнес уулзалтууд амжилттай болж, шинээр гэрээ үзэглэнэ. Та өөртөө төдийгүй ажлын хамт олондоо боломж нээж өгнө. 

Санхүү:

Санхүүгийн ерөнхий төлөв байдал хэвийн байна. Ашигтай ч биш алдагдалтай ч биш, санхүүгийн тэнцвэр хадгалах юм. Хэрвээ та бизнесээ өргөжүүлж, шинэ түнштэй болохоор зэхсэн бол энэ жил хамгийн тохиромжтой байх болно. Зургадугаар сараас есдүгээр сарын хооронд шинэ үл хөдлөх хөрөнгө худалдан авах бололтой.

Хайр дурлал:

Зарим жинлүүрүүд хэдийн дурлалт хосоо олсон ч өмнө нь үерхдэг байсан хүнээ мартаж чадалгүй бодсоор  өөрийгөө гацаанд оруулж мэдэхээр байна. Гэсэн хэдий ч та оны эцэс гэхэд шийдвэрээ гаргаж, хайртай хүндээ гэрлэх санал тавих нь ээ. Харин гэрлэсэн хосууд хэрэлдэж, муудалцан харилцаандаа сэв суулгаж болзошгүй байна. 


Хилэнц

Энэ жилд хилэнцүүд илүүтэй хувь хүн талаасаа хөгжиж, өөртөө олон эерэг өөрчлөлтийг авчирна. Эерэг сарны нөлөөгөөр ажил бүтэмжтэй байх бөгөөд хичээн ажилласныхаа үр шимээр тушаал дэвших учиртай. Энэ нь танд өөртөө итгэх итгэлийг өгч, өөрийгөө дараагийн түвшинд гаргахад туслах болно. Захиргааны байгууллагад ажилладаг хилэнцүүдэд ээлтэй жил байх болно. 

Санхүү:

Оны эхээр орлогын шинэ эх үүсвэртэй гарч ирэх энэхүү эх үүсвэр нь хууль ёсны дагуу, найдвартай эсэхийг сайтар нягтлаарай. Энэ жилийн дундуур бизнесүүдийн үйл ажиллагаа доголдож, алдагдал хүлээж мэднэ. Хөрөнгийн зах зээл, үл хөдлөх хөрөнгийн салбарт хөрөнгө оруулахаасаа өмнө сайтар тунгааж, мэргэжлийн хүнээс зөвлөгөө аваарай. 

Эрүүл мэнд:

Хууч өвчтэй хүмүүс оны эхээс эрүүл мэндээ хянаж, эмчийн хяналтад ороорой. Стрессдэж, сэтгэлээр унаж, эсвэл ажлын ачаалал ихтэй байх үед йог, бясалгал хийвэл тустай. Хоолны дэглэмдээ анхаарч, дасгал хөдөлгөөн хийх зэргээр өөртөө сайн зуршил бүтээж чадвал бүтэн жилийн турш ерөнхий эрүүл мэнд тогтвортой байна.


Нум

Ажил, карьерийн хувьд өсөлттэй жил байх хэдий ч эрүүл мэндийн асуудал таны санааг зовоох нь ээ. Сөрөг сарны нөлөөгөөр хоёрдугаар сараас зургадугаар сар хүртэл санхүүгийн хувьд алдагдал хүлээсэн, таагүй сарууд байх төлөвтэй. Ялангуяа хувьцаа, бонд, койн арилжаалагчид ажилдаа маш няхуур хандаж, сэтгэл хөдлөлөөр шийдвэр гаргаад хэрэггүй. 

Карьер:

Ажил, мэргэжлийн хувьд чухал шийдвэр гаргахаасаа өмнө өөрийн хийж чадах, чадахгүй зүйлсээ сайтар тунгаан бодоорой. Ялангуяа өөрийн сул талуудыг сайтар тооцож үзэж шаардлагатай. Эцэг эхчүүд хүүхдээ бага ангид элсүүлэхэд нэлээдгүй саад бэрхшээлтэй тулгарах нь ээ. Гадаадад сурахаар эрмэлзэж буй нумын ордныхны хүсэл биелнэ. 

Хайр дурлал:

Нумын ордныхон оны эхээр хайртай хүнээ өөрийг нь хууран мэхэлж буйг олж мэднэ. Энэ нь таны сэтгэлд маш том шарх үлдээж, хүнд итгэх итгэлгүй болгож мэднэ. Гэсэн хэдий ч оны сүүлээр таны уйтгар гуниг арилж, заяаныхаа ханьтай учрах юм. Гэрлэсэн хосуудын харилцаа аз жаргалаар бялхах болно.  


Матар

Энэ жилд матрын ордныхон аз од дүүрэн байх бололтой. Ажлын ачаалал нэмэгдэж, тэр хэрээр үүрэг хариуцлага ихэснэ. Оны сүүлийн саруудад сөрөг сарны нөлөөгөөр олон сорилт, бэрхшээлтэй тулгарах нь. Хэт эргэн тойрондоо анхаарлаа хандуулбал сөрөг мэдээ мэдээлэлд живж эхэлнэ. Тиймээс өөртөө болоод зорилго мөрөөдөлдөө илүүтэй төвлөрөх ёстой гэдгийг од эрхэс сануулж байна.

Карьер:

Та бол төрөлхийн бүтээлч, шинийг санаачлагч хүн. Таны гаргасан шинэ санаа санаачлагыг бусад хүмүүс ашиглахыг бүү зөвшөөр. Энэ жил өөрийн бизнесийг эхлүүлэхэд тохиромжтой байх болно. Гэсэн хэдий ч засгийн газраас гаргасан заавар, зөвлөмж шинээр компаниа босгохоор хичээж буй хүмүүст дарамт болж мэдэх юм. Үүнд бүү шантраарай. 

Эрүүл мэнд:

Энэ жил амьсгалын замын өвчин тусах, бөөрний чулуутай болох магадлал өндөр. Жижиг хагалгаанд ч орж мэднэ. Таны эрүүл мэнд амьдралын дадал зуршлаас ихээхэн хамаардаг гэдгийг ойлгоорой. Тиймээс хоол хүнсэндээ аль болох навчит ногоонуудыг хэрэглэж, давс, элсэн чихэр, тосны хэрэглээгээ багасгаарай. 


Хумх

Энэ жил хумхууд төсөөлснөөсөө их сорилт, бэрхшээлтэй тулгарах нь ээ. Оны эхээр санхүүгийн асуудлууд сэтгэл зовоох бол оны дундаас эрүүл мэнд муудаж, эмнэлгээр явах хэрэгтэй болох нь. Ажилдаа амжилт гаргахын тулд илүү цагаар ажиллаж, ихээхэн хүчин чармайлт гаргах хэрэгтэй болно. 

Санхүү:

Оны эхээр алдагдал хүлээх ба бүтэн жилийн ерөнхий санхүүгийн байдал тийм ч таатай харагдахгүй байна. Тавдугаар сараас зургадугаар сарын хооронд өмнө нь хийсэн хөрөнгө оруулалтаасаа ногдол ашиг хүртэх бөгөөд энэ нь таны алдагдлаас гарахад түлхэц өгнө. Энэ жил алт олборлох салбарт хөрөнгө оруулбал ашигтай ажиллана. 

Хайр дурлал:

Холын харилцаатай хосууд дунд хэрүүл маргаан гарч, үл ойлголцож эхэлнэ. Хосууд тухай бүрд асуудлаа ярилцаж, шийдэхгүй бол салалтаар ч төгсөж мэднэ гэдгийг гараг эрхэс сануулж байна. Шинэ гэрлэсэн хосууд мөн хоорондоо ойлголцох, хамтран амьдрахад нэлээдгүй хүндрэл учирна.


Загас

Зорьсондоо хүрэх, мөрөөдлөө биелүүлэх жил хэдийн иржээ. Ялангуяа хүссэн ажилдаа орох, карьераа дээшлүүлэхэд ээлтэй жил байх учиртай. Санхүүгийн хувьд тогтвортой байх бөгөөд орлогын шинэ эх үүсвэр бий болно. Өөрийгөө өөрчлөх, өөрийгөө олох тэмцэл үргэлжилнэ. Хосуудын харилцаа аз жаргалтай, сэтгэл хангалуун байна.

Карьер:

Зургадугаар сараас наймдугаар сарын хооронд олон улсын байгууллагаас ажлын санал хүлээн авна. Бизнес уулзалтад оролцох зэргээр ажил хэргийн шугамаар гадаад руу зорчдог загаснууд энэ жил азтай байх болно. Хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтан, эмч нар, төрийн албан хаагчдын ачаалал нэмэгдэнэ. 

Эрүүл мэнд:

Өмнөх жилтэй харьцуулахад ерөнхий эрүүл мэндийн байдал сайн байна. Сэтгэлийг тань зовоосон үс унах асуудал шийдэгдэнэ. Илүүдэл жинтэй загаснууд эрүүл мэнддээ онцгой анхаарч, эмчийн үзлэг шинжилгээнд тогтмол хамрагдаарай. Эрүүл хооллолтын хэв маягийг баримталбал ямар ч өвчнөөс өөрийгөө хамгаалж болно.