МОСКВА. /KP/. ОХУ 2021 оны элсний хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах эрхийг авчээ. 

Уг тэмцээнийг зохион байгуулах орныг Хятадын Шанхай хотод болсон Олон улсын хөлбөмбөгийн холбооны /FIFA/ зөвлөлийн хуралдааны үеэр сонгон шалгаруулсан бөгөөд ОХУ-аас гадна Чили, Сальвадор улс өрсөлдсөн байна.

Элсний хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах анхны тэмцээнийг 1995 онд явуулжээ. 2005 оныг хүртэл жил бүр зохион байгуулдаг байсан боловч хоёр жилд нэг удаа явуулж байхаар болсон байна. Энэхүү тэмцээнийг Бразил улс 13 удаа, Франц, АНЭУ, Итали, Таити арал, Португал, Бахамын арлууд тус тус нэг удаа зохион байгуулжээ. 2019 оны ДАШТ Парагвай улсад 11 дүгээр сарын 21-нээс 12 дугаар сарын 1-ний хооронд болно.


Эх сурвалж: Монцамэ агентлаг