Өмнөх  орой 21:00 цагаас эхлэн нийслэлд орсон цасыг өнөөдөр  өглөө замын хөдөлгөөний эрч нэмэгдэхээс өмнө цэвэрлэж, давс бодис цацан, халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлэн ажиллаж байна.  

Зам талбайн цэвэрлэгээний нийт 16 байгууллагын 633 ажилтан, 100 гаруй техник  хэрэгслээр өнөөдөр  өглөөний 05:00 цагаас эхлэн хотын  гол болон  алслагдсан зам, гэр  хорооллын дундын замуудад давс,  бодис цацан  аюулгүй болгож байна.