Залуу youtuber Yutabon "хэрвээ хүүхэд сургуульд суралцахыг хүсэхгүй бол эцэг эхчүүд тэднийг сургах гэж хүчээр шаардах эрхгүй" хэмээн мэдэгдсэн нь ихээхэн маргаан үүсгэжээ.

Түүний 10 минутын бичлэгт эцэг эхчүүд хүүхдийг хүчлэх эрхгүй хэмээн ярьсан нь ноцтой үр дагавар авчирч болзошгүй байна. “Хэрвээ хүүхэд сургуульд сурахыг хүсч байгаа бол эцэг эхчүүд тэднийг явуулах хэрэгтэй. Гэхдээ тэд хүсэхгүй байгаа бол тэднийг хүчлэх эрх тэдэнд байхгүй. Хүүхдийг хүчлэх юм бол үр дагаварт нь зовж, амиа алдаж ч магадгүй. Амьдрал бол маш чухал, тиймээс өөрсдийгөө хамгаал” хэмээн бичлэгийн дундуур хэлснийг Soranews24 агентлаг орчуулан хүргэжээ.


Тус бичлэгийг үзсэн үзэгчдийн дийлэнх нь санал нийлээгүй ба олон сөрөг сэтгэгдэл төрүүлээд зогсохгүй зарим нь уг бичлэгийг зохисгүй хэмээн мэдээлжээ. Одоо энэ нийтлэлийг бичиж байх үед сэтгэгдлийн тоо 59,000 гаруй хүрсэн байна. Yutabon өөрөө ч сургуульдаа тогтмол яваагүй 2 жил болж байгаа. Өөрийн 25,000 дагагчийг ч түүний үйлдлийг дагахыг уриалж байгаа нь олны дургуйцлийг хүргэжээ. Тэрээр 3 дугаар ангид байхдаа нэгэн хамт сурагчийг ажигласан ба тэр сурагч багшийн хэлсэн бүхнийг робот шиг дагаж байгааг анзаарчээ.

Уг үйлдлийг анзаарсан тэрээр сургуулиа алгасахаар шийдсэн бөгөөд өөрийн үзэл бодлыг дагагч нартаа хуваалцахаар амалжээ. Япон улсад сургуулиас албадан гаргах нь туйлын ховор бөгөөд бага болон дунд сургуулийн боловсролыг заавал дагаж мөрдөх ёстой юм. Хэдийгээр тэр хэдэн сараар хичээлээ тасалсан ч гэсэн сургуульдаа бүртгэлтэй хэвээр аж. 

Хүүгийн аав Накамура ч гэсэн багадаа ижил шийдвэр гаргасан нь түүнд нөлөөлөх хүчин зүйл болсон байна. Тэрээр багадаа тамхи татан сургуулиа төгссөний дараагаас ажлын талбарт гарсан ч 20 гаруй ажлыг сольсон байдаг. Эцэг Накамура нь гэмт хэрэгт орооцолдсоны дараагаас хууль ёсыг дагасан зөв иргэн болох нь чухлыг ойлгосон ба үүний тулд боловсролын хувь нэмрийг ухаарчээ. 

Yutabon-ний "бичлэгийн сөрөг сэтгэгдлүүд нь зарим хүүхдийг сургуульдаа буцаж ирэхэд нь тусалсан ба тэдэнд боловсрол яагаад чухал болохыг ойлгуулсан" хэмээн нэгэн хүү бичжээ.


Эх сурвалж: nextshark.com