Х.Оргил
09 сарын 19, 2018
Монгол Улсын Засгийн газар 2012 онд “Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн нийт хувьцааны 20 хувь болох гурван тэрбум ширхэг хувьцааг өгөхөөр болсон. Энэхүү хувьцааг 2012 оны 4 дүгээр сарын 11-ээс өмнө төрсөн, иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдсан иргэн бүрт үнэ төлбөргүй эзэмшүүлэхээр болсон.
“Эрдэнэс Таван Толгой” ХК нийт 15 тэрбум ширхэг хувьцаатай бөгөөд үлдсэн 80 хувийг Монгол Улсын Засгийн газар, ААН-үүд эзэмшиж, биржид арилжаалахаар анхлан төлөвлөсөн билээ.
Тухайн үед Засгийн газраас 1072 ширхэг хувьцааг нэг сая төгрөг буюу нэг ширхэг хувьцааны нэрлэсэн үнийг 933 орчим төгрөгөөр үнэлж тооцсон байдаг.
Хэрвээ танд 1072-оос бага хувьцаа байгаа бөгөөд энэ нь та хувьцааныхаа оронд хэдий хэмжээний хувь хишиг хүртсэн байна тэр хэмжээгээрээ хувьцааныхаа тооноос хасуулсан гэсэн үг.Тухайлбал эрдэнийн хувь хишиг, оюутны сургалтын төлбөр, эрүүл мэндийн даатгалд, ахмадын тэтгэвэрт хувьцаагаа зарцуулсан байж болно.
Иргэн та "Эрдэнэс тавантолгой" ХК -ийн хувьцаа эзэмшигч болсноо мөн танд хичнээн хувьцаа байгааг мэдэхийг хүсвэл ЭНД дарж "Регистр"-ээ оруулан шалгана уу.
Харин засгийн газарт хувьцаагаа худалдсан иргэдийн хувьд:
Сэтгэгдэл бичих (1)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.