Facebook   Twitter   Instagram   Youtube   Soundcloud

Supports Sustainable Development Тогтвортой хөгжлийг дэмжигч
Facebook   Twitter   Instagram   Youtube   Soundcloud
Supports Sustainable Development Тогтвортой хөгжлийг дэмжигч

Хайх зүйлээ бичнэ үү


#2 өгүүлбэрээр 806 мэдээ байна

13:30, 2021.01.22 Судалгаа: Агааржуулагчийн агаарын урсгал COVID-19 тархахад нөлөөлсөн байж болзошгүй

Орон сууцны хороололд “COVID-19” халдвар тархсан байдлыг судалж буй тандалт судалгааны эхний үр дүнг НЭМҮТ-өөс танилцууллаа.

Энэхүү мэдээлэлд БГД-ийн 6 дугаар хороонд 4 өрхийн 8 тохиолдол 2021 оны нэгдүгээр сарын 9-нд илэрсэн тохиолдлыг агааржуулагчийн хоолойноос болсон гэх магадлал өндөртэй хэмээн дурджээ. Учир нь айлуудын хоолны болон тамхины үнэр ариун цэврийн өрөө, гал тогоонд үнэртдэг байсан аж.

Олон улсын судалгаанаас үзэхэд энэ төрлийн тархварлалтыг магадлалтай хэмээн үзжээ.

Хятадын судлаачид нэгдүгээр сард Өмнөд Хятадын гурван гэр бүлийн 10 хүн шинэ төрлийн коронавирусээр өвчилсөн тохиолдлыг судлаж үзээд тус халдвар эйр кондейшн буюу агааржуулагч машинаар дамжсан болохыг тодорхойлжээ.

Энэхүү тохиолдлыг судлаж үзэхэд эйр кондейшний урсгалын дагуу суусан гурван ширээнд дараалан хүмүүс халдвар авсан аж. Халдвартай гэж тогтоогдсон анхын хүн нь тэдгээр ширээний голд сууж байжээ. Тухайн үед ресторанд байсан нэгдүгээр хавьтагч 73 хүн буюу хажуу талын ширээ, зөөгч зэрэг рестораны ажилтнуудаас уг вирус илрээгүй нь ийнхүү дүгнэхэд хүрсэн байна.

Иймээс Гуанжоу хотын Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвийн мэргэжилтнүүд ширээ хоорондын зайг холдуулахыг зөвлөжээ.


#агааржуулагч #коронавирус #covid
12:01, 2020.08.27 Д.Нарангэрэл: Сөүлд коронавирусын халдвар авсан иргэдийн гурав нь гэр бүлийнхэнтэйгээ байр хөлслөн амьдардаг

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр томуугийн вакцины талаар Эрүүл мэндийн яамны хэлтсийн дарга Д.Нарангэрэл мэдээлэв.


Сөүл хотын Гымчон дүүрэгт амьдардаг найман монгол хүн коронавирусийн халдвар авсан. Биеийн байдал дунд зэрэг, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Найман хүний тав нь үйлдвэрт ажилладаг, гурав нь гэр бүл болон бусадтхй хамт байр хөлслөн амьдардаг хүмүүс байна.

Эдгээр иргэдтэй ойр байсан иргэд, маршрутыг суугаа орны холбогдох байгууллагаас тодруулахаар ажиллаж байгаа бөгөөд халдвартай нэг иргэн энэ сарын 12-ны өдрийн үдээс хойш Консулын хэлтсээр үйлчлүүлсэн байна. Иймд тус өдөр Консулын хэлтсээр үйлчлүүлсэн иргэд халуурах, ханиалгах, хоолой өвдөх зэрэг ямар нэгэн шинж тэмдэг илэрч байгаа бол ойр байрлах эрүүл мэндийн байгууллагад хандахыг зөвлөлөө.

Манай улсын хувьд өчигдөр 109 хүн тусгаарлан ажиглалтад орж, 256 хүн гэрийн тусгаарлалтад шилжин, одоогоор нийт 3,718 хүн тусгаарлан ажиглах байранд байна. Цэргийн төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 55 хүний гурав нь эрчимт эмчилгээний тасагт байгаа" гэв.


#коронавирус #эмя
09:13, 2020.08.26 Нэг угаалтуурт ногдох хүүхдийн тоо урьдчилсан дүнгээр дундаж нь 46 гарчээ

Боловсрол, шинжлэх ухааны яамны Бага, дунд боловсролын газрын дарга Т.Ням-Очир ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бэлтгэлийн талаар дараах 5 багц сэдвээр мэдээлэл өглөө.

1.”Ерөнхий боловсролын сургуулийн хичээл, сургалтын үйл ажиллагааг зохион байгуулахад мөрдөх түр журам”-ын хэрэгжилтийг хангах чиглэл, зөвлөмж өгөх сургалтын төлөвлөлт:


1. ”Ерөнхий боловсролын сургуулийн хичээл, сургалтын үйл ажиллагааг зохион байгуулахад мөрдөх түр журам”-ын хэрэгжилтийг хангах чиглэл, зөвлөмж өгөх сургалтыг нийт аймаг, дүүрэгт хийж, нийт 34344 багш, ажилтан оролцуулахаар төлөвлөсөн.
Наймдугаар сарын 21-ний өдрийн мэдээгээр 14-21-ний өдрийн хооронд 13 аймаг, нийслэлийн дүүргүүдэд 1-2 өдрийн сургалтыг цахим болон танхимын хэлбэрээр хийж 19626 багш ажилтан хамрагдсан байна. Наймдугаар сарын 24-27-ны өдрүүдэд бусад 8 аймаг сургалтаа зохион байгуулахаар төлөвлөсөн байна. Сургалт явуулах хэлбэрийн хувьд танхим, цахим, холимог хэлбэрээр сургалтыг зохион байгуулж байна.

2. Ерөнхий боловсролын сургуулийн 1 дүгээр ангийн суралцагчийн бүртгэлийн явц, бүртгэлд хамрагдалтын хувь:
Улсын хэмжээнд наймдугаар сарын 06-ны өдрөөс 1 дүгээр ангийн суралцагчийг бүртгэх ажлыг эхлүүлж, хүн ам олноор суурьшдаг аймаг, нийслэлийн сургуулиудын олонхи нь цахим хэлбэрээр явуулж бол хөдөө орон нутгийн сургуулиуд уламжлалт буюу биечлэн очиж, баримт бичгээр бүртгүүлэх хэлбэрээр зохион байгуулж байна. 8 дугаар сарын 21-ний байдлаар бүртгэлд хамрагдалтын хувь орон нутагт 54, нийслэлд 60 хувьтай байна. Улсын дүнгээр 59 хувьтай байна. Ерөнхий боловсролын сургуулийн 1 дүгээр ангийн хүүхдийн бүртгэлийн ажил үргэлжилж байна.

3. Мэргэжлийн багшийн хангалт, эрүүл мэндийн үзлэгийн явц:
Наймдугаар сарын 21-ний өдрийн байдлаар мэргэжлийн багшийн хангалт /урьдчилсан төлөв/ орон нутагт 95 хувь, нийслэлд 89 хувь байна. Улсын дундаж 90.3 хувь байна. Ихэнх аймаг, дүүрэгт энэ сарын 24-28-ны өдрүүдэд багшийн сул орон тооны сонгон шалгаруулалт явуулахаар төлөвлөсөн байна. Сонгон шалгаруулалтад орохоор бүртгүүлсэн иргэдийн бүртгэлээс авч үзэхэд хөдөлмөрийн зах зээлд шаардлагатай байгаа мэргэжлийн багшийн сул оронд ажиллах хүний нөөц хангалттай байна гэж урьдчилсан төлөв харагдаж байна. 9 дүгээр сарын 1-нд хичээлийн жил эхлэхэд шаардлагатай мэргэжлийн багшийн хангалтын үзүүлэлт ахисан байна гэж үзэж байна. Сул орон тооны сонгон шалгаруулалт зарласан байдлаар авч үзвэр 1)Бага ангийн багш, 2)Математик, 3) Гадаад хэл, 4) Дуу хөгжмийн багш, 5) Хими, хими-биологи, биологи мэргэжлийн багш илүү дутагдалтай нь харагдаж байна. Мөн эрэгтэй технологи, монгол хэл уран зохиолын багш мэргэжлээр сул орон тоо багагүй байна.

Ерөнхий боловсролын салбарт 52884 багш ажилтныг эрүүл мэндийн үзлэгт хамруулахаар төлөвлөсөн ба эрүүл мэндийн үзлэгт хамрагдалт орон нутагт 53 хувь, нийслэлд 47 хувь байна. Улсын дундаж 48 хувьтай байна.

4. Дүрэмт хувцас, сурах бичгээр хангах ажлын явц:
Аймаг, нийслэлийн хэмжээнд албан ёсны 140 борлуулалтын цэгээр дамжуулан, тохирлын гэрчилгээтэй 66 компани сурагчийн дүрэмт хувцсыг борлуулах ажлыг эхлүүлээд байна. 21 аймаг, 9 дүүрэгт нөхөн хангалтын сурах бичгийг хүлээж авах ажлын явц 77 хувьтай байна. Нөхөн хангалтын сурах бичгийг сургуулиудад хүргэх ажлыг шуурхайлах шаардлагатай байна.

5. Хорио цээрийн дэглэмийн үеийн хичээл сургалтад анги танхим, сургууль орчмын бүсийг бэлтгэж байгаа явц:
Наймдугаар сарын 21-ний байдлаар нийт сургуулийн 89 хувь нь 1-2 удаагийн цэвэрлэгээ халдваргүйтлийг хийгээд байна. Есдүгээр сарын 1 гэхэд 3 дахь удаагийн цэвэрлэгээ халдваргүйтлийг бүх сургуульд хийхээр төлөвлөөд ажиллаж байна. 

Нийт сургуулиудад суралцагчийн гар угаах нөхцлийг нэмж бүрдүүлж байгаа ба 2160 угаалтуурыг нэмж бий болгосноор нийт угаалтуурын тоо 22124 байна. Нэг угаалтуурт ногдох хүүхдийн тоо урьдчилсан дүнгээр дундаж нь 46 байна.


#коронавирус #гараа угаах
17:33, 2020.08.19 Фото: Амны хаалтыг 170 хувилбараар урлажээ

Хонконгийн театрын дизайнер Эдмонд Кок амны хаалтыг уран бүтээлчийн нүдээр харж бүтээл урлажээ.Цар тахлын улмаас ажилгүй байгаа тэрээр нийт 170 гаруй амны хаалт бүтээгээд байгаа юм. Эдгээрийн дотор Хонконгийн улс төрийн сэдэв бүхий амны хаалт ч байгаа аж. 

Сонирхуулахад уран бүтээлч Эдмонд Кок өмнө нь хоол хүргэлтийн үйлчилгээ байгаль орчныг хэрхэн бохирдуулж байгааг хүмүүст сануулах зорилгоор нэг удаагийн хоолны сав ашиглаж бүтээлээ урлаж байжээ.  Мөн хүмүүсийн хамгийн их аялах дуртай Тайланд орныг санагдуулахын тулд бас нэгэн амны хаалтаа Тайландын сүмийн чимэглэлээс санаа аван хийсэн аж.


#амны хаалт #дизайнер
11:20, 2020.08.12 А.Амбасэлмаа: 677 хүнд шинжилгээ хийхэд бүгдээс нь коронавирус илрээгүй, өнөөдөр 6 хүн эдгэрлээ

Шинэ коронавируст халдварын Монгол дахь нөхцөл байдлын талаар ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа өнөөдөр мэдээлэл өглөө.

Тэрээр "8 дугаар сарын 11-нд нийт 677 хүнд шинжилгээ хийсэн. Бүгдээс нь коронавирус илрээгүй. Үүнд 8 дугаарын сарын 11-нд Прага-Улаанбаатарын онгоцоор ирсэн 250 хүний шинжилгээ, 7 дугаар сарын 28-нд Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн 264 хүний давтан шинжилгээ, эмнэлгүүд болон тусгаарлагдах байруудад тусгаарлагдан ажиллаж буй 21 эмч, ажилтны шинжилгээ, тандалтаар санамсаргүйгээр сонгосон 8 хүний шинжилгээ, Алтанбулаг боомтоор орж ирсэн ачаа тээврийн 21 жолоочийн шинжилгээ, тусгаарлан ажиглах байранд байгаа 11 хүний давтан шинжилгээ, Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт тусгаарлагдсан 2 хүний давтан шинжилгээ, Замын-Үүдэд тусгаарлагдсан 6 хүний давтан шинжилгээ, Орхон аймагт тусгаарлалтад байгаа 71 хүний шинжилгээ, Сэлэнгэ аймаг тусгаарлагдсан нэг хүний шинжилгээ, Баруунхараа хотод тусгаарлагдсан 23 хүний шинжилгээг хийсэн. Бүгдийнх нь хариу сөрөг гарсан.

Өнөөдөр 6 хүн эдгэрч, ХӨСҮТ-өөс дараагийн шатны сувилалд шилжлээ. 

Монгол Улсад коронавирусийн нийт 293 батлагдсан тохиолдол бүртгэгдсэнээс 269 нь эдгэрсэн. Эдгэрсэн хүмүүсийн 50 нь сувиллын ажиглалтад, 26 нь гэрийн ажиглалтад байна. 193 хүний гэр, сувиллын ажиглалт, тандалтын хугацаа дууссан. Одоо 24 хүн ХӨСҮТ-д эмчлүүлж байна.

Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д нийт 43 хүн ажиглалт, тусгаарлалт, эмчилгээнд байна. Эрчимт эмчилгээний тасагт тусгаарлагдан хэвтэж байгаа нэг хүний биеийн байдал маш хүнд эмчилгээ үргэлжлэн хийгдэж байна" хэмээлээ.


#а.амбасэлмаа #коронавирус #хөсүт #эмя
11:56, 2020.08.11 ОХУ: Коронавирусийн хоёр дахь давалгаа 10 дугаар сард тохиож, эрсдэл нь одоогоос өндөр байна

Шинэ коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр мэдээлэл хийлээ.

Мэдээллийн үеэр ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Өнөөдрийн байдлаар коронавируст халдвар дэлхийн 216 орон, бүс нутагт бүртгэгдэж, нийт 20.000.000 хүн өвчилж, 736.000 хүн энджээ. Одоогийн байдлаар нийт 13.00.000 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан байна. Коронавирус дэгдсэн эхний гурван сарын хугацаанд нийт нэг сая хүн өвчилсөн бол сүүлдээ нэг сарын хугацаанд, өнгөрсөн сард 4 хоногийн дотор нэг сая хүн өвчилсөн. Одоо гуравхан хоногт нэг сая хүн өвчилж байна. Энэ коронавирус ямар эрчтэй тархаж буй харуулж буй юм.

Сүүлийн 24 цагийн хугацаанд шинээр 253.000 хүн коронавирусээр өвчилж, 5.000 гаруй хүн нас баржээ. 

Иймд ДЭМБ-ын өчигдрийн хурал дээр ДЭМБ-ын Ерөнхий захирал "Коронавирусээр олон хүн өвчилж, эндсэн хүнд хэцүү цаг үе болж байна. Гэсэн ч бид итгэл найдвараа хэзээ ч алдаж болохгүй. Цар тахлыг даван туулахад бидэнд хоёр алхам чухал. 

Нэгдүгээрт, Засгийн газар шуурхай ажиллах, 

Хоёрдугаарт, Иргэд амьдралын шинэ хэв маягт суралцан хэвшил болгох юм. Үүнд тогтмол амны хаалт зүүж, гараа угааж, хүн хоорондын зайг барих, зөв ханиаж найтаах, аль болох олон нийтийн газраар явахгүй байх, ямар нэгэн өвчний шинж тэмдэг илэрсэн бол бусдад тараахгүй гэртээ байх юм. Үүнийг хүн бүр хэвшүүлснээр цар тахлын ард гарна" гэдгийг дахин онцолсон.

Сүүлийн 24 цагт Энэтхэгт 53.000, АНУ-д 48.000, Бразильд 22.000 хүн шинээр коронавирусээр өвчилсөн байна. Манай улсын хойд хөрш ОХУ-д 24 цагт 5118 хүн шинээр өвчилж 70 хүн эндсэн. БНХАУ-д шинээр 115 тохиолдол бүртгэгдсэнээс 31 нь гадаадаас зөөвөрлөгдөн орж ирсэн байна. Японд сүүлийн хоногт 839 хүн шинээр өвчилж, 5 хүн нас барсан байна.

АНУ-д сүүлийн нэг сарын хугацаанд 180.000 орчим хүүхэд коронавирусээр өвдсөн. Энэ нь өмнөх сартай харьцуулахад 90 хувиар өссөн байна. Иймд тус улсын Хүүхдийн эмч нарын академи болон Хүүхдийн эмнэлгүүдийн холбооноос "Хүүхэд коронавирусээр өвчлөхгүй" гэсэн ташаа мэдээллээс ангид байж, хүүхдээ сайн асарч, халамжилж, анхаарлаа сайжруулах шаардлагатайг эцэг эхчүүдэд сануулсан. 

Мөн ОХУ-ын тэргүүнзэргийн тархвар судлаач "ОХУ-д коронавирусийн хоёр дахь давалгаа 10 дугаар сард тохионо. Энэ нь одоо гарч буй өвчлөлөөс илүү эрсдэл өндөр байх учраас бэлэн байдлаа сайн хангах хэрэгтэй"-г анхааруулсан. 

Манай улсын хувьд өчигдөр ажиглалтад шинээр 63 хүн хүн орж, 273 хүн ажиглалтаас гарсан. Одоо нийт 3147 хүн ажиглалтад байна. Тэдэнд 79 төрийн албан хаагч тусламж, үйлчилгээ үзүүлж байна. Тусгай үүргийн онгоцоор ирсэн 71 хүн Цэргийн төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс 1 хүний биеийн байдал хүндэвтэр эрчимт эмчилгээний тасагт байна. Тэдэнд 12 их эмч, 41 ресидент эмч эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлж байна" хэмээлээ.

Монгол Улсад коронавирусийн нийт 293 батлагдсан тохиолдол бүртгэгдсэнээс 263 нь эдгэрсэн. Эдгэрсэн хүмүүсийн 44 нь сувиллын ажиглалтад, 26 нь гэрийн ажиглалтад байна. 193 хүний гэр, сувиллын ажиглалт, тандалтын хугацаа дууссан байна.


#д.нарангэрэл #коронавирус #эмя
11:23, 2020.08.11 Коронавирусээр өвчлөөд эдгэрсэн 263 хүний 193 нь сувилал болон гэрийн тусгаарлалтаас гарчээ

Шинэ коронавируст халдварын Монгол дахь нөхцөл байдлын талаар ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа өнөөдөр мэдээлэл өглөө.

Тэрээр "8 дугаар сарын 10-нд нийт 504 хүнд шинжилгээ хийсэн. Бүгдээс нь коронавирус илрээгүй. Үүнд 7 дугаарын сарын 17-нд Франкфурт-Улаанбаатарын онгоцоор ирсэн 266 хүний давтан шинжилгээ, 7 дугаар сарын 22-нд Автралийн онгоцоор ирсэн Оюутолгойн ажилчид бүхий 48 хүний шинжилгээ, эмнэлгүүд болон тусгаарлагдах байруудад тусгаарлагдан ажиллаж буй  32 эмч, ажилтны шинжилгээ, эдгэрээд сувилалд байгаа 43 хүний давтан шинжилгээ, Алтанбулаг боомтоор орж ирсэн ачаа тээврийн 28 жолоочийн шинжилгээ, тусгаарлан ажиглах байранд байгаа 11 хүний давтан шинжилгээ, Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт тусгаарлагдсан 6 хүний давтан шинжилгээ, Дархан-Уул, Орхон аймагт тусгаарлагдсан 70 хүний шинжилгээ, Сэлэнгэ, Замын-Үүдэд тус тус тусгаарлагдсан нэг хүний шинжилгээг хийсэн. Бүгдийнх нь хариу сөрөг гарсан.

Монгол Улсад коронавирусийн нийт 293 батлагдсан тохиолдол бүртгэгдсэнээс 263 нь эдгэрсэн. Эдгэрсэн хүмүүсийн 44 нь сувиллын ажиглалтад, 26 нь гэрийн ажиглалтад байна. 193 хүний гэр, сувиллын ажиглалт, тандалтын хугацаа дууссан. 

Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д нийт 52 хүн ажиглалт, тусгаарлалт, эмчилгээнд байна. Эрчимт эмчилгээний тасагт тусгаарлагдан хэвтэж байгаа нэг хүний биеийн байдал маш хүнд эмчилгээ үргэлжлэн хийгдэж байна" хэмээлээ.


#а.амбасэлмаа #коронавирус #хөсүт #эмя
11:15, 2020.08.10 А.Амбасэлмаа: Өчигдөр нийт 621 хүний шинжилгээг хийсэн, бүгдээс нь коронавирус илрээгүй

Шинэ коронавируст халдварын Монгол дахь нөхцөл байдлын талаар ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа өнөөдөр мэдээлэл өглөө.

Тэрээр "8 дугаар сарын 09-нд нийт 621 хүнд шинжилгээ хийсэн. Бүгдээс нь коронавирус илрээгүй. Үүнд 8 дугаарын сарын 09-нд Франкфурт-Улаанбаатарын онгоцоор ирсэн 260 хүний давтан шинжилгээ, эмнэлгүүд болон тусгаарлагдах байруудад тусгаарлагдан ажиллаж буй  30 эмч, ажилтны шинжилгээ, Алтанбулаг боомтоор орж ирсэн ачаа тээврийн 16 жолоочийн шинжилгээ, 7 дугаар сарын 21-нд Токио-Улаанбаатарын онгоцоор ирсэн 262 хүний давтан шинжилгээ, тусгаарлан ажиглах байранд байгаа 5 хүний давтан шинжилгээ, Цэргийн төв эмнэлэгт буй 11 хүний давтан шинжилгээг хийсэн. Бүгдийнх нь хариу сөрөг гарсан.

Монгол Улсад коронавирусийн нийт 293 батлагдсан тохиолдол бүртгэгдсэнээс 263 нь эдгэрсэн. Эдгэрсэн хүмүүсийн 47 нь сувиллын ажиглалтад, 23 нь гэрийн ажиглалтад байна. 193 хүний гэр, сувиллын ажиглалт, тандалтын хугацаа дууссан. Одоо ХӨСҮТ-д 30 хүн эмчлүүлж байна.

ХӨСҮТ-д тусгаарлалтад байгаа нэг хүний биеийн байдал маш хүнд байна" хэмээлээ.


#а.амбасэлмаа #коронавирус #хөсүт #эмя
11:22, 2020.08.09 Өнөөдөр 3 хүн эдгэрч, коронавирусээр өвчлөөд эмчлүүлж буй хүмүүсийн тоо 293-аас 30 боллоо

Шинэ коронавируст халдварын Монгол дахь нөхцөл байдлын талаар ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа өнөөдөр мэдээлэл өглөө.

Тэрээр "8 дугаар сарын 08-нд нийт 592 хүнд шинжилгээ хийсэн. Бүгдээс нь коронавирус илрээгүй. Үүнд 7 дугаарын сарын 20-нд Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн 265 хүний давтан шинжилгээ, 8 дугаар сарын 08-нд Токио-Улаанбаатарын онгоцоор ирсэн 259 хүний давтан шинжилгээ, ажиглах байранд тусгаарлагдаж буй 9 хүний шинжилгээ, ХӨСҮТ болон тусгаарлагдах байруудад тусгаарлагдан ажиллаж буй  23 эмч, ажилтны шинжилгээ, Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэгт тусгаарлагдсан 6 хүний шинжилгээ, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан нэг хүний шинжилгээг хийсэн. Бүгдийнх нь хариу сөрөг гарсан.

Өнөөдөр 3 хүн эдгэрч ХӨСҮТ-өөс дараагийн шатны сувилалд шилжлээ. Тэдний нэг нь ачаа тээврийн машины жолооч, хоёр нь энхийг сахиулагч юм.

Монгол Улсад коронавирусийн нийт 293 батлагдсан тохиолдол бүртгэгдсэнээс 263 нь эдгэрсэн. Эдгэрсэн хүмүүсийн 67 нь сувиллын ажиглалтад, 23 нь гэрийн ажиглалтад байна. 193 хүний гэр, сувиллын ажиглалт, тандалтын хугацаа дууссан.Одоо ХӨСҮТ-д 30 хүн эмчлүүлж буйгаас 29 хүний биеийн байдал хөнгөн, нэг нь хүндэвтэр байна.

ХӨСҮТ-д нийт 56 хүн эмчилгээ, тандалт ажиглалтад байна. Тусгаарлалтад байгаа нэг хүний биеийн байдал маш хүнд хэвээр, эрчимт эмчилгээний тасагт эмчилгээ үргэлжилж байна" хэмээлээ.



#а.амбасэлмаа #коронавирус #хөсүт #эмя
11:22, 2020.08.08 А.Амбасэлмаа: Өчигдөр нийт 595 хүнд шинжилгээ хийсэн, бүгдээс нь коронавирус илрээгүй

Шинэ коронавируст халдварын Монгол дахь нөхцөл байдлын талаар ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа өнөөдөр мэдээлэл өглөө.

Тэрээр "8 дугаар сарын 07-нд нийт 595 хүнд шинжилгээ хийсэн. Бүгдээс нь коронавирус илрээгүй. Үүнд 7 дугаар сарын 30-нд Сидней-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн 264 хүний шинжилгээ, 7 дугаар сарын 12, 14-нд Афганистанаас ирсэн ирсэн 57 энхийг сахиулагчийн шинжилгээ, 7 дугаар сарын 24-нд ирсэн 124 энхийг сахиулагчийн давтан шинжилгээ, ажиглан тусгаарлах байранд байгаа 18 хүний давтан шинжилгээ, эмнэлэг, тусгаарлах байранд тусгаарлагдаж ажиллаж буй 8 эмч, ажилтны шинжилгээ, Алтанбулаг боомтоор орж ирсэн ачаа тээврийн 26 жолоочийн шинжилгээ, Замын-Үүдээр орж ирсэн 85 хүний шинжилгээ, төмөр замын 13 ажилтны шинжилгээг хийсэн. Бүгдийнх нь хариу сөрөг гарсан.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсад коронавирусийн нийт 293 батлагдсан тохиолдол бүртгэгдсэнээс 260 нь эмчлэгдэн эдгэрсэн. Одоо ХӨСҮТ-д 33 хүн эмчлүүлж буйгаас 31 хүний биеийн байдал хөнгөн, 2 нь хүндэвтэр байна. 

ХӨСҮТ-д нийт 56 хүн ажиглалт, тандалт, эмчилгээнд байна. ХӨСҮТ-д тусгаарлалтад байгаа нэг хүний биеийн байдал маш хүнд эрчимт эмчилгээний тасагт байна. Түүнд коронавирус илрүүлэх 3 удаагийн шинжилгээ хийхэд бүгдийнх нь хариу сөрөг гарсан. Элэгний хатуурал, уушгины хатгалгаатай, бөөрний дутагдалд орсон хүн байна" хэмээн мэдээллээ. 



#а.амбасэлмаа #коронавирус #хөсүт #эмя

Цааш нь үзэх