Нийслэлийн Засаг даргын А/108, А/223 тоот сүм хийд, мөргөлийн газруудын үйл ажиллагааг 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийг дуустал түр зогсоох, олон нийтийг хамруулсан үйл ажиллагаа зохион байгуулахгүй байх тухай захирамжийн хүрээнд НМХГ-ын даргын 02-01/636, 02-01/772 тоот мэдэгдлийг давхардсан тоогоор нийт 662 сүм хийдийн удирдлагуудад хүргүүлж хяналт тавин ажиллалаа.

Хяналт шалгалтаар дараах зөрчлүүд илэрлээ.

1. Нийслэлийн хэмжээнд 46 байгууллага зөвшөөрөлгүй холбогдох хуулийн байгууллагад бүртгэгдээгүй хууль бус сүм хийдийн үйл ажиллагаа явуулж байна.

2. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанд бүртгүүлээгүй тусгай зөвшөөрлийг нэг сүмийн нэр дээр авсан боловч салбар сүм байгуулан ажиллаж байгаа 9 сүм хийд байна.

3. Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны Нүхтийн 31-81 тоотод үйл ажиллагаа явуулж байгаа “Ватиканы католик шашны төлөөлөгчийн газрын харъяа "МС Тереза эх ахмадын асрамжийн төв” нь эмзэг хараа хяналтгүй, харах хандах хүнгүй, албан ёсны бүртгэл байхгүй, нэн ядуу амьдралтай ,орон гэргүй 22 иргэнийг байрлуулан асрамж халамжийн үйлчилгээ явуулж байгаа боловч холбогдох байгууллагаас зөвшөөрөл аваагүй байна.

4. Зарим сүм хийд нь зөвшөөрөлд заасан хаяг байршилд үйл ажиллагаа явуулаагүй байгаа нь Төр сүм хийдийн харилцааны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 4 дэх заалтыг зөрчиж байна.

5. Мөн коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээллийг холбогдох иргэдэд мэдээлээгүй, манаач болон хариуцан ажиллах хүнгүй орхисон 32 шашны байгууллага байна.

Иймд зөвшөөрөлгүй 46 сүм хийдийн үйл ажиллагааг хаах саналыг НИТХ-д хүргүүллээ.

Эх сурвалж: НМХГ