2-4 дүгээр сар буюу хаврын улиралд менингитийн өвчлөл өндөр байдаг тул МХЕГ-ын Эрүүл мэндийн хяналтын хэлтсээс аймгуудын МХГ-т БСУГ, ЭМГ-тай хамтран сургууль, цэцэрлэгээр болон олон нийтэд зөвлөмж, сэрэмжлүүлэг өгч ажиллах чиглэл өгөөд байна.  

Менингит өвчнөөс урьдчилан сэргийлэх аргууд:

-Энэ өвчин агаар дуслаар дамждаг тул хүүхдүүдийг аль болох олон нийтийн газраар явуулахгүй байх. Хүүхдэд заавал малгай, ороолтыг нь өмсүүлэн, дулаан хувцаслаж цэвэр агаарт тогтмол гаргаж байх;

-Дараах аргуудаас сонгон эцэг эхчүүд өөрсдөө болон хүүхдийнхээ хоолойг зайлах;

  • 500 гр халуун усанд нунтагласан 4-5 хумс сармисыг хийгээд 5 минутын дараа
  • 2 хувийн содын уусмал /100 мл бүлээн ус + 2 гр сод хийж/-аар 1 минут болгоод
  • 5 хувийн давсны уусмал /100 мл ус+ 5 гр хоолны давс, жамц давсны аль нэгийг хийж/ -аар
  • Нимбэгний уусмал, царвангаар тус тус зайлах;

-Хоолойгоо зайлж чадахгүй бага насны хүүхдэд өглөө оройд чихэрлэг багатай зөгийн балыг халбаганд хийн долоолгох;
-Дархлааг нь сайжруулахын тулд халуун сүү, аарц, шим тэжээлтэй хоол хүнс, витаминлаг А, С амин дэмийг өргөн хэрэглэх;
-Хамар хоолойн цочмог болон архаг үрэвслийг бүрэн эмчлүүлэх;
-Өрөөнд байнга цэвэр агаар оруулж, өдөрт 3-4 удаа чийгтэй цэвэрлэгээ хийх.

Менингитийн шинж тэмдэг:

  • 37-42 хэм хүртэл гэнэь өндөр халуурах
  • Хоолонд дургүй болох
  • Уйлагнаж ээжийгээ ноолох
  • Бие нь суларч, бөөлжих
  • Царай нь цонхийж, гэдэс өвдөх
  • Шингэн суулгах
  • Халууралтай зэрэгцэн бүх биеэр тууралт гарах бөгөөд ихэвчлэн хөл, гуяар гарах зэрэг шинжээр илэрдэг.