Өсвөр насыг хүүхдийн хамгийн хэцүү үе гэж хэлж болно. Учир нь энэ үед хүүхдийн бие болон оюун санааны хувьд бүх зүйл өөрчлөгдөж, мэдрэлийн систем дэх ачаалал нэмэгддэг. Мөн өөрийгөө үнэлэх үнэлэмж буурч, хаалттай, уур уцаартай болдог. Эрэгтэй болон эмэгтэй хүүхдийн өсвөр нас өөр өөрөөр өнгөрдөг.

Ихэнх хүүхдийн өсвөр насны үе хүнд хэцүү байдаг тул эцэг эхчүүд энэ үед хүүхэддээ хэрхэн туслах талаар мэдлэгтэй байх ёстой.


#1. Хөнгөн ханд.

Өсвөр насны хэрүүл юунд ч хүрдэггүй. Тиймээс үүнд тайван хандаж, юу болохгүй байгааг сайтар ярилцах хэрэгтэй. Хамгийн гол нь мэдэгдэхгүй байдлаар хүүхдээ зөв зүгрүү чиглүүлэн өгч байх хэрэгтэй. Мэдээж бүх зүйлд хэмжээ хязгаар байх ёстой гэдгийг бүү мартаарай.


#2. Өсвөр насны хүүхдийн асуудалд нухацтай ханд.

Та хүүхдээ ойлгох хэрэгтэй. Таны хувьд утаггүй санагдаж байгаа асуудал хүүхдийн тань хувьд гарах гарцгүй санагдаж байж болно. Та нэг удаа хүүхдийнхээ асуудалд тусалхаас татгалзавал хүүхэдтэйгээ дотно харилцах тухай бодох ч хэрэггүй гэсэн үг.


#4. Өөрийгөө илэрхийлэх.

Хүүхэд энэ үед өөрийгөө хайж эхэлдэг. Хүүхэд тань ямар нэгэн хөдөлгөөний гишүүн, өвөрмөц хувцаслаж болно. Тэрээр өөрийгөө бий болгож байна. Тиймээс түүнд бүү саад бол.


#5. Сонголт хийх боломж өг.

Хүүхдэд хэзээ ч юу хийхийг бүү заа. Хүүхэд өөрөө өөрийнхөө сонирхлын дагуу сонголтоо хийнэ. Магадгүй энэ түүний ирээдүйд хийх зүйл ч байж мэднэ.


#6. Үлгэр жишээ үзүүл. 

Та оройд хундага дарс ууж, ойр ойрхон тамхи татхаар гарч байна уу? Удахгүй таны хүүхэд ч гэсэн тантай адилхан зүйл хийж эхэлвэл бүү гайхаарай. Тиймээс муу зуршилаасаа эрт салж, спортоор хичээллэж, зөв үйлдэл хийж бай. Өөрийгөө олоогүй байгаа хүнд эцэг эхийн үлгэр дуурайлал хамгийн чухал.


#7. Цагийг хамт өнгөрөөх.

Шилжилтийн насны үед хүүхдүүд эцэг эхээсээ холддог. Тиймээс хамт хийх сонирхолтой зүйлсийг олоорой. Жишээлбэл хамт кино үзэх, зугаалганд явах, парк орох гэх мэт. Хамгийн гол нь хүүхэд таныг чин сэтгэлээсээ хандаж буйг мэдрэх хэрэгтэй.