Нийслэлийн Шүд, эрүү, нүүрний төв нь ХБНГУ-ын “Хил хязгааргүй шүдний эмч нарын холбоо”-той хамтран ажилладаг. Хамтын ажиллагааны хүрээнд “Хил хязгааргүй шүдний эмч нарын холбоо”-ноос энэ сарын 6-ны өдөр Нийслэлийн шүд, эрүү, нүүрний төвд нийт 64 сая төгрөгийн өртөг бүхий зөөврийн шүдний эмнэлгийн багаж, хэрэглэгдэхүүн хандивлажээ.