УОК-ын Шуурхай штабаас мэдээлсний дагуу 2020 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Зүүн Өмнөд Азид саатсан Монгол Улсын иргэдийг БНСУ-ын Сөүл хотоор хийх транзит нислэгээр татаж авахаар болсон байна.

Бангкок дахь ЭСЯ-нд эрүүл мэндийн шалтгаантай, жирэмсэн, бага насны хүүхэдтэй гэр бүл, хөгжлийн бэрхшээлтэй, өндөр настан, санхүүгийн хүнд нөхцөл байдалтай зэргээр нь эрэмбэлэн Тайланд Улсад байгаа 165, Малайз Улсад байгаа 68, Индонез Улсад байгаа 16, Мьянмар Улсад байгаа 17 иргэний өргөдөл, материалыг УОК-т уламжилсан болно.


Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгт хамрагдах иргэдийн жагсаалтыг Улсын онцгой комисоос хүлээн авмагц мэдэгдэх болно.

Бангкок дахь Элчин сайдын яам
2020 оны 6 дугаар сарын 15-ны өдөр