Дэлхийн цэргийн спортын хорооны жудо бөхийн Зүүн Азийн аварга шалгаруулах анхдугаар тэмцээн өнөөдөр Улаанбаатарт эхэллээ.  Хоёр өдөр үргэлжлэх тус тэмцээнд манай улсын тамирчдаас гадна ОХУ, БНХАУ, БНСУ, БНАСАУ, Казахстан, Вьетнам, Саудын Араб зэрэг орны тамирчид оролцож байна.