Зөрүүд, дуулгаваргүй хүүхдүүд ирээдүйд амжилтад хүрэх магадлал өндөр байдгийг сүүлийн үеийн судалгаагаар тогтоожээ. Тэд эцэг эхчүүдийн хар дарсан зүүд байх магадлалтай. Гэхдээ бид тэднийг яагаад дуулгаваргүй, дүрсгүйтдэгийг ойлгодоггүй ба тэдний үйлдэл нь бусдад хүүхдээ хүмүүжүүлж чаддаггүй муу эцэг эх мэт харагдуулдаг. 

Харин сүүлийн үеийн Research gate-ийн хийсэн судалгаагаар зөрүүд, дуулгаваргүй хүүхдүүдийн дийлэнх нь ирээдүйд амжилттай насанд хүрэгчид болох магадлалтайг тогтоожээ. Bright side агентлаг нь тэрслүү зантай хүүхдүүдийн амжилтын ард юу нуугдаж байдгийг ойлгохын тулд энэхүү судалгааны дүнг эмхтгэн хүргэснийг орчуулан хүргэж байна.


Шинжлэх ухаан дүрсгүй хүүхдүүдийн талаар юу гэж хэлсэн бэ?


Хүүхдүүдийг сургуульд сурч эхлэхэд, бид тэднээс тодорхой хэмжээний хүлээлттэй байдаг. Үүнд сайн үнэлгээ авах, төлөв сайн зан төлөвтэй, дуулгавартай, бусдад хүндэтгэлтэй, тайван байх гэх мэт. 1968 оноос хойш 8-12 насны 3000 орчим хүүхдийн зан төлөвт үндэслэн хийсэн дүн шинжилгээ нь тэдний оюун ухаан, боловсролын үнэлгээ, хүсэл эрмэлзлэл, нийгэм-эдийн засгийн байдал, гэр бүлийн түүх, болон сургуулийн өдөр тутмын үйл ажиллагааны талаарх судалгаа, тэдний мэдрэмж, бодол, зуршил зэргийг багтаасан байна. 

40 гаруй жилийн дараа тус судалгааг үргэлжлүүлэхэд эрх мэдлийг эсэргүүцдэг хүүхдүүд нь эргэн тойронд болж буй зүйлийн талаар үргэлж асуулт тавин, тэдэнд тогтоосон хязгаараас давж сэтгэх хандлагатай байжээ. Эдгээр зан суртахуун нь бизнес эхлүүлэх болон шинэ санааг гаргах зэрэгт бүтээлч давуу тал болдог байна. 

Тэдгээр дуулгаваргүй, түрэмгий, зөрүүд гэж тооцогддог байсан хүүхдүүд ажлын байран дээр чухал байр суурийг эзэлж, хүүхэд насандаа сайн дүн, сахилга баттай байсан хүүхдүүдээс илүү орлоготой байжээ. Мөн дүрсгүй хүүхдүүдийн насанд хүрэхдээ амжилттай байгаа байдал нь тэдний хувиа хичээсэн байдал, өөрсдийн ашиг сонирхолыг нэн тэргүүнд тавих чадвараас үүдэлтэй байж болохыг онцолсон байна. Тэд тогтоосон дүрэм журмыг дагаж мөрддөггүй учраас хүссэн цалингаа авахын тулд гайхалтай зөвшилцөж, байр сууриа хамгаалж чаддаг. 

Аливаа зүйлд захирагддаггүй байдал нь өөрт тохирсон хамгийн тааламжтай, давуу хувилбарыг хайж олоход хүргэдэг хэмээн тус судалгаагаар дүгнэжээ. 

Тиймээс таны хүүхэд зөрүүд, дуулгаваргүй бол тэдэнд амжилтад хүрэх давуу талууд байгаа гэдгийг нь санаарай!



Эх сурвалж: https://brightside.me