“Зүрх Мартахгүй” төслөөр олон бяцхан зүрхэнд амьдрал хайрласан Б.Болдсайхан эмч ходоодны хорт хавдартайгаа өнөөдөр мэдэгдлээ. 

Тэрээр энэ сарын 13-наас “Сонгдо” эмнэлэгтээ оношлогдон эмчлүүлж байхдаа ч зүрхний хагалгаануудыг гардан хийжээ. Тэрээр өвчинөө эмчлүүлэхээр өнөөдөр гадаад руу нисэхээр болсон байна.

Энэ талаараа Б.Болдсайхан эмч "Нэгдүгээр сарын 13-ны шөнө ходоодноос 3 литр орчим цус алдаж, Сонгдо эмнэлэгтээ ухаангүй хүргэгдэн ирж дурангаар цус тогтоолгосон. Ходоодны хорт хавдар гэж онош гарсан. Энэ сарын 19-нд эмнэлгээсээ гарлаа. Гэхдээ эмнэлэгт байх хоорондоо явах өдрөө хүртэл хойшлуулашгүй хүндэрсэн хүүхдүүдийн хагалгааг хийсэн. Өнөөдөр эмчилгээнд яваад нэг сар хагас орчим болоод ирэх байх" гэж цахим хуудсандаа бичжээ.

Б.Болдсайхан эмч “Зүрх мартахгүй” төслийг санаачилан хэрэгжүүлсэнээр 2020 оны шилдэг ХҮМҮҮНЛЭГИЙН ҮЙЛСТЭН-ээр шалгарсан юм.