Монголын банкны холбооноос энэ оны гуравдугаар улирлын дүн мэдээллийг гаргажээ. Энэхүү тайлангаар гуравдугаар улирлын эцэст банкны салбарын нийт хөрөнгө 28.1 их наяд төгрөгт хүрсэн байна. Энэ нь өмнөх улирлаас 9.1 хувиар, өмнөх жилийн мөн үеэс 13.8 хувиар өссөн нь сүүлийн 3 жилийн хугацаанд хамгийн хурдацтай өссөн үзүүлэл юм.

Тайлант улиралд харилцах хадгаламж 1.8 их наяд төгрөгөөр нэмэгдэж 14 их наяд төгрөгийн босгыг давжээ. Мөн төгрөгийн хадгаламж 1.0 их наяд төгрөгөөр өссөн байна. Харин төгрөгөөр илэрхийлэгдсэн актив 1.4 их наяд төгрөгөөр өссөнийг үзэхэд харилцах хадгаламжаас бусад эх үүсвэр 400 орчим тэрбум төгрөгөөр өссөн болох нь харагдаж байна.

Өнгөрсөн оны мөн үед системийн нөлөө бүхий зургаан банкнаас хоёр банк 10 тэрбумаас дээш цэвэр ашигтай ажиллаж байсан юм. Тэгвэл энэ оны эхний есөн сарын байдлаар таван банк 10 тэрбумаас төгрөгөөс өндөр ашигтай ажилласан байна.

СНББ-уудын хөрөнгө бүгд тодорхой хувиар өссөний дотор ХХБ болон Хас банкны нийт хөрөнгө харгалзан 13.1 болон 10.9 хувиар тус тус өссөн нь СНББ-ууд дотор хамгийн өндөр өсөлт байлаа.