Аргын тооллын зургаадугаар сарын 5, Сугар гараг. Билгийн тооллын 15, Эрхтний тэнгэрт одтой, шарагчин туулай өдөр.Өдрийн наран 4 цаг 55 минутад мандан, 20 цаг 47 минутад жаргана. 

Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливааүйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеээ нхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, зэрэг дэвших, угаал үйлдэх, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, уул овоо тахихад муу. 

Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Буудай боловсрох улирал 13 цаг 19 минутанд эхэлнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн.