ТОКИО. /NHK/. Жолооны ард ухаалаг гар утас болон өөр төрлийн гар утас ашигласан жолоочдод оногдуулах шийтгэлээ Япон улс чангатгажээ. Зөрчил гаргасан жолоочдод авах хатуу арга хэмжээ өнгөрсөн ням гарагаас хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн байна. 


Шинэ арга хэмжээг авч хэрэгжүүлэх хүрээнд өндөр торгууль ногдуулах, торгуулийн оноог нэмэгдүүлэх юм байна. Торгуулийн оноо нэмэгдэх нь цаашид жолоочийн эрхийг хязгаарлах, жолоо барих эрхгүй болгоход хүргэж болзошгүй аж. Түүнчлэн гар утас хэрэглэсний улмаас осол гаргасан тохиолдолд жолоочийн эрхийг даруй цуцлах аж. Япон улсад ийм төрлийн зөрчил гаргасан тохиолдол олон гарч байгаатай холбоотойгоор ийнхүү жолоочид авах арга хэмжээг чангатгах шийдвэр гаргажээ.

Эх сурвалж: Монцамэ агентлаг