Монголчуудын хамгийн их өвчилдөг нэг өвчин болох ходоодны шарх бол архаг өвчин юм. Энэ нь ходоодны хана, 12 нугалаа гэдсэнд шарх бий болж цаашлаад соривжиж, дахин дахин задарч шархалж байдаг. Шарх нь ходооны улайлт, 12 нугалаа гэдэсний үрэвслээс үүдэлтэй. Ямар ч насны хүмүүст тохиолддог, гэхдээ ихэнхдээ 30-40 насныханд их тохиолддог. Түүний дотор эрэгтэйчүүдэд 6-7 дахин илүү тохиолддог.

Жилий бол байгалийн антибиотик тул хэрэглэхэд ямар ч аюулгүй. Харин ч химийн гаралтай эм бэлдмэл хэрэглэхэд хоол боловсруулах эрхтэнд дисбактериоз үүсдэг бол жилий түүнийг зохицуулдаг. Учир нь жилийний үйлчилгээ нь өвчин үүсгэгч нянг дарангуйлдаг, мөн бие махбодийн хэвийн үйл ажиллагаанд шаардлагатай нянг хадгалж чаддаг. Судалгаагаар жилий 100 гаруй өвчний үед хэрэглэхэд маш үр дүнтэй үйлчилгээ үзүүлдэг нь тогтоогдсон бөгөөд цаашид ч энэ тоо өсөх хандлагатай байна. Жилий зөвхөн нян биш бактери, вирус, мөөгөнцөр болон үрэвслийн эсрэг үйлчилгээтэй юм.

Жилий хоол боловсруулах эрхтний салст бүрхэвчинд шууд идэвхитэй нөлөө үзүүлдэг учир ходоодны үрэвсэл, улайлтыг түргэн хугацаанд эмчилнэ. Ходоодны болон шулуун гэдэсний шархыг богино хугацаанд аниулдаг. Зөгийн жилийний усан ханд нь ходоод, 12 нугалаа гэдэсний үрэвсэл, улайлт, шарх, хавдрыг үүсгэгч хеликобактерийг устгадаг болох нь туршилтаар батлагдсан ба ходоодны шарх анихдаа ямарч тав, сорвигүй эдгэрдэг байна. Жилийг тогтмол хэрэглэснээр дахин өвчлөхгүй байх боломжтой.

Түүнээс гадна жилий нь өвчин намдаах, цус тогтоох, хаван бууруулах үйлчилгээтэй.Хэрэглэх арга:Тосон уусмал бэлтгэх:

Ходоодны цооролт, гүн шарханд тосонд уусган хэрэглэх нь тохиромжтой. Мөн спиртийн харшилтай, хүүхэд, өндөр настан, архи спирт хэрэглэх сонирхолгүй хүмүүс үүнийг хэрэглэнэ.Халаасан 100гр цэвэр цөцгийн тосонд 10гр жилийг зорж хийж хутгаж уусган бэлтгэнэ. Энэ жилийтэй тосоо цайны халбаганы талаар ходоод хоосон үедээ ууж хэрэглэнэ (өглөө, орой). Тосон уусмал хэрэглэх явцдаа зөгийн балтай ус уух ба хэт их идэлгүй бага багаар өлсөлгүй хооллох хэрэгтэй. Мөн тосон уусмалаа бүлээн сүүнд уусган хэрэглэж болно.