Төрийн тахилгат хайрхануудыг тахих ёслол таван жилд нэг удаа болдог. Энэ жил уламжлал ёсоор Отгонтэнгэр хайрханы тахилга болох юм. 

Үүнтэй холбогдуулан төрийн тахилгат уулыг ЮНЕСКО-д бүртгүүлэхээр болсон талаар "Оройн чимэг этүгэн” НҮТББ-аас мэдээллээ.  Тэдний зүгээс Отгонтэнгэр уулын сав газрыг ЮНЕСКО-гийн байгаль, соёлын холимог өвд бүртгүүлэх эрх зүйн орчныг судалж, ийнхүү дэлхийн өвд бүртгүүлэх боломжтой хэмээн үзсэн байна.  Отгонтэнгэр хайрханыг соёлын өвд багтаахаар онцолж буй зүйл нь "Оройн чимэг" нэрт уртын дуу гэнэ. 

Энэхүү дууг ЮНЕСКО-д бүртгүүлснээр монголчуудын бүтээсэн оюуны соёл, шүтлэгийн зан үйлийн соёл дундаас байгальд хандах, хүн өөрөө эрүүл амьдрах ухааны түлхүүр нь судар ном, дуу шүлэг, магтаалдаа байдаг гэдгийг хүн төрөлхтөн харах түлхүүр нь болох юм. Энэ үүднээс өвөрмөц соёлыг дэлхий нийтэд харуулахыг хүсч байгаа гэж эрдэмтэн зохиолч Д.Сумъяа хэллээ.

ЮНЕСКО-гийн байгалийн өвийн нэрийн жагсаалтад л нэр нь дурдагдсан “ОТГОНТЭНГЭР УУЛ”-ын сав газрыг “ДЭЛХИЙН БАЙГАЛЬ СОЁЛЫН ХОЛИМОГ ӨВ”-д бүртгүүлэн баталгаажуулах ажлыг “ОРОЙН ЧИМЭГ ЭТҮГЭН” НҮТББ санаачлан, зохион байгуулж, олон талт ажлууд зохион байгуулж байна. 

Сонирхуулахад,  монголчуудын шүтээн  Төрийн тахилгат Отгонтэнгэр хайрханы магтуу “ОРОЙН ЧИМЭГ” уртын дуу нь 1800-аад оны сүүл үед зохиогдсон түүхтэй. Хүн, байгалын тэнцвэрт байдлыг хадгалахад чиглэгдсэн соён гэгээрэл, хүмүүжлийн утга шингэсэн дуу юм. Аман байдлаар өвлөгдөн ирсээр өдгөө Завхан аймгийн Отгон, Шилүүстэй сумын уугуул иргэд хурим найрын эхэнд хүндэтгэн дуулдаг ажээ. 

ЮНЕСКО-гийн “Дэлхийн байгалийн болон соёлын өвийг хамгаалах” тухай үндсэн конвенцийн хүрээнд өнөөдрийн байдлаар нийт 148 улсын, байгалийн өв 176, соёлын өв 689, байгаль соёлын холимог 25 өв ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэгдэн баталгаажжээ.

Харин манай улсаас нийт 21 өвийг ЮНЕСКО-д бүртгүүлсэн байдаг.  


“Отгонтэнгэр уулын байгаль, соёлын өвийг ЮНЕСКО-д бүртгүүлэхээр "Оройн чимэг" ТББ хэд хэдэн төсөл, хөтөлбөрт хийж байна. Тухайлбал ,"Оройн чимэг" уртын дуутай холбоотойгоор дараах ажлуудыг эхлүүлжээ. 

• “Отгон тэнгэр уул”-ын сав газрыг “Дэлхийн байгаль соёлын холимог өв”-д бүртгүүлэн баталгаажуулахтай уялдуулан “Оройн чимэг” уртын дууг зохиосон П.Шагдаржав хэмээх түүхэн бодит хүний үйл амьдралыг харуулсан уран сайхны кино бүтээх

• Тэнгэр шүтлэгийн бэлгэдлээр 33, Буддын шашины бэлгэдлээр 32 бадаг бүхий “ОРОЙН ЧИМЭГ” уртындууны анхны хувилбарыг тогтоон, Монгол туургатны уртын дуучдын төлөөллөөр дуулуулан баримтжуулж,зураг авалт хийгдэнэ.

• “Оройн чимэг” уртын дууны тухай баримтат кино, дууныклип, түүхэн гэрэл зургийн цомог, судалгааны номбүтээх.

• Өв тээгчдийн дуутай алтан CD гаргах.• Уран дархчуудаар есөн эрдэнийн хайрцаг бүтээлгэндээрх баримтат бүтээлүүдийг Төрийн түүхэн музейдүзмэр болгон хадгалуулах.• “Оройн чимэг” уртын дууны шүлгийг Монгол бичгээрурлан шагласан уран хатгамалчдын бүтээлийг Төрийнтүүхийн музейд үзмэр болгон хадгалуулах.

• “Оройн чимэг” уртын дуунд зориулсан Гэрэлт хөшөөбүхий цэрэрлэгт хүрээлэнг Завхан аймгийн Отгонсуманд байгуулахаар зураг төсөл хийгдэж байна.

• “ОРОЙН ЧИМЭГ ЭТҮГЭН” аялал жуулчлалын брэндцогц үйлчилгээг бий болгож, Отгонтэнгэр уулын дарханцаазат сав газрын “Хог хаягдлын менежмент”-ийг боловсруулж, нийтийн бие засах газрыг эко байдлааршийдэх гэх мэт зайлшгүй шаардлагатай байгаа ажилүйлчилгээг бий болгоход Төр, засаг, олон нийтийн болонаж ахуйн нэгж байгууллагуудтай хамтран ажиллана.

Дашрамд дурдахад, Өнгөрсөн онд Монголын  баримтат киноны анхны компани “ДӨРВӨН ИРВЭС” нь “Оройн чимэг” уртын дуун төслийг санаачлан, Завхан аймгийн Нутгийн Зөвлөл, “ОРОЙН ЧИМЭГ ЭТҮГЭН” НҮТББ-тай хамтран  Завхан аймгийн Отгон, Шилүүстэй сумын өв тээгч настан буурлууд, ахмад дунд настнуудыг оролцуулан баримтат киноны зураг авалт хийж дуусгаад байгаа гэнэ.