«Таван хуруу» гэх энгийн бөгөөд бүгдэд хүртээмжтэй аргыг өөрийн менежментээр дэлхийд алдаршсан Л. Зайверт (Lothar J. Seiwert) гэдэг Герман эрдэмтэн зохиосон юм. Тэрээр хүний зорилгодоо хүрэхэд зайлшгүй шаардлагатай байдаг таван үзүүлэлтийг гарын хуруу бүрт оноож тодорхойлжээ.

Та орой унтахынхаа өмнө баруун гарын алгыг харж хуруу болгоны нэрийн эхний үсэгт харгалзах үзүүлэлтийг санасны үндсэн дээр өөрийн өнгөрүүлсэн өдөртөө хяналтаа тавиарай.

 Чигчий хуруу— Чухал санаа, мэдлэг, мэдээлэл

Өнөөдөр би ямар шинэ зүйлийг олж мэдэв? Ямар мэдлэгтэй болов? Би өөрийн мэргэжлийн чадвараа дээшлүүлэхийн тулд юу хийсэн бэ? Надад ямар шинэ санаа бодол орж ирсэн бэ?

Ядам хуруу — Яг хийж бүтээсэн зүйлс

Өнөөдөр өөрийн өмнө тавьсан зорилгодоо хүрэхийн тулд юуг хийж чадав? Өнөөдөр юу хийсэн нь ямар үр дүнд хүрэв?

Дунд хуруу— Дур сонирхол

Өнөөдөр ажилдаа болоод амьдралдаа хандах дур сонирхол ямар байв? Сэтгэл санаа, сэтгэлийн хөдлөлд чинь нөлөөлсөн ямар нэг зүйл байв уу?

Долоовор хуруу— Догдлуулсан зүйлс

Өнөөдөр чи хэн нэгэнд эсвэл чамд хэн нэгэн тусалсан уу? Шинэ танилтай болсон уу? Бусадтай харьцах харьцаагаа сайжруулж чадсан уу? Хэн нэгэнтэй хамтран ажилласан уу? Үр дүн нь ямар байсан?

Эрхий хуруу— Эрүүл мэнд

Өнөөдөр би өөрийн эрүүл мэндийн төлөө юу хийв? Амарч хүчээ сэлбэж чадсан уу? Өөрийн биеийн гоо сайхныг сайжруулахын тулд хийсэн зүйлс?

Энэ цомхон хирнээ эвтэйхэн гэмээр арга нь танд өдрийг хэрхэн өнгөрүүлсэн гэдэгтээ түргэн бөгөөд чанартай хяналт тавих боломжийг олгоно.

Орой бүр таван хуруугаа харж өөрийн өнгөрүүлсэн өдрөө шинжлэн дүгнэлт өгдөг болж заншвал та зорилгодоо хүрэх нь дамжиггүй.

Эх сурвалж: Крипто доогтэр