Зориг сангаас Байгаль Орчны Манлайлал хөтөлбөрийг 9 дэх жилдээ зарлалаа.

Байгаль орчиндоо хувь нэмрээ оруулах, өөрийгөө хөгжүүлэх чин хүсэл эрмэлзэлтэй залуучуудыг уг хөтөлбөрт урьж байна.

Оролцохыг хүсэгчид нь 25 хүртэлх настай, их, дээд сургууль төгссөн байх шаардлагатай.

Өргөдлийг онлайнаар https://form.jotform.me/zorigfoun…/efp-2019-application-form хаягаар бөглөх бөгөөд 2018 оны 9 сарын 21-ны өдрийн 18 цаг хүртэл хүлээн авна.


Хөтөлбөрийн талаар

Байгаль Орчны Манлайлал Хөтөлбөр нь Монгол Улсын байгаль орчинд тулгарч буй олон төрлийн асуудлуудын тухай мэдлэгээ дээшлүүлэх хүсэлтэй залуу мэргэжилтнүүдэд зориулсан хөтөлбөр юм.

Хэн хамрагдах боломжтой вэ?

Өргөдөл гаргагч нь байгаль орчин тогтвортой хөгжлийн асуудлын талаар мэдлэгээ дээшлүүлж Монгол оронд тулгамдаж буй байгаль орчны асуудлуудыг шийдвэрлэхэд өөрийн хувь нэмрээ оруулах хүсэл эрмэлзлэлтэй байх шаардлагатай. Үүнээс гадна дараах шалгууруудыг хангасан байна.

Үүнд:

  • 25 нас хүртэлх их дээд сургуулиа төгссөн залуус
  • Төрийн, төрийн бус, болон хувийн байгууллагад мэргэжил хамаарахгүй ажиллаж буй залуу мэргэжилтнүүд
  • 8 сарын хугацаанд Улаанбаатар хотод явагдах хөтөлбөрийн бүх үйл ажиллагаанд идэвхитэй оролцох

Давуу талууд

  • Байгаль орчны асуудлуудыг шийдвэрлэхэд өрийн хувь нэмэр оруулах
  • Манлайллын ур чадвараа дээшлүүлэх
  • Монголын байгаль орчинд тулгамдаж буй асууулуудын талаар ойлголтоо гүнзгийрүүлэх
  • Салбарын манлайлагчидтай танилцаж мэргэжлийн хүрээгээ тэлэх
  • Төсөл бие даан боловсруулж хэрэгжүүлж сурах

Хөтөлбөрийн агуулга

Семинар сургалтууд - Манлайллын ур чадваруудыг олгох сургалтанд хамрагдна

Лекц сургалтууд – Салбартаа тэргүүлэгч мэргэжилтнүүд болон манлайлагчидтай уулзаж тэдэнтэй салбарын асуудлуудын талаар чөлөөтэй санал солилох боломж олгоно

Танилцах аялалууд – Стратегийн ач холбогдол бүхий Монголын томоохон төсөл хөтөлбөрүүдтэй биечлэн танилцах аялалууд зохион байгуулна

Байгаль орчны бичил төсөл – Багт хуваагдан Улаанбаатар хот болоод Монгол улсад тулгамдаж буй байгаль орчны асуудлуудыг шийдвэрлэхэд чиглэсэн бичил төсөл хэрэгжүүлнэ.

Хөтөлбөр хэрэгжих хугацаа

Байгаль Орчны Манлайлал хөтөлбөр жил бүрийн 10 сараас 6 сар хүртэл 8 сарын хугацаанд хэрэгжинэ. Хөтөлбөрийн уулзалтууд долоо хоногт нэг удаа ажлын цагийн дараа эсвэл амралтын өдөр зохиогдно.

Түгээмэл Асуултууд

-Байгаль Орчны Манлайлал хөтөлбөрт хэн хамрагдаж болох вэ?

-Хөтөлбөрт Бакалавр зэргээ хамгаалсан 25 аас доош насны залуу мэргэжилтнүүдэд нээлттэй.

-Оролцогчдод яагаад насны хязгаарлалт тавьдаг вэ?

Байгаль Орчны Манлайлал хөтөлбөр нь ажлын гараагаа эхлээд удаагүй манлайллын ур чадвараа хөгжүүлэх хүсэлтэй залуу боловсон хүчнүүдэд зориулагдсан хөтөлбөр учир их дээд сургуулиа төгсөөд удаагүй залууст нээлттэй байдаг.

-Орон нутгаас оролцох боломжтой юу?

-Хөтөлбөр долоо хоног бүр Улаанбаатар хотноо явагдах учир орон нутгаас оролцох боломжгүй Орон нутгийн мэргэжилтнүүдэд зориулсан Орон Нутгийн Байгаль Орчны Манлайлал хөтөлбөрийг сонирхож үзэхийг зөвлөж байна

-Хөтөлбөрт хамрагдахад төлбөр төлөх үү?

-Хөтөлбөр үнэ төлбөргүй

-Оюутнууд оролцож болох уу?

-Хөтөлбөр их дээд сургуулиа төгссөн залуу мэргэжилтнүүдэд зориулагдсан.


Эх сурвалж: Зориг сан