Зориг сангаас ажил идэвхтэй хайж буй 26 хүртэлх насны залуусыг Зориг сан "ЗАЛУУСЫН ТОГТВОРТОЙ АЖИЛ ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР" -төө урьж байна.

Уг хөтөлбөр нь залууст ажлын байранд түгээмэл шаардагддаг ур чадваруудыг эзэмшүүлэх, ажлын бодит туршлага хуримтлуулж, залуусыг тогтвортой ажлын байр, орлоготой болоход нь дэмжлэг үзүүлэх зорилготой аж.

Шаардлагыг хангаж буй оролцогчид өргөдлийн маягтыг онлайнаар form.jotform.me/zorigfoundation/seyp хаягаар эсвэл цаасаар Зориг сангийн байранд ажлын цагаар ирж бөглөх боломжтой. 

Өргөдлийг 2019 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн 17:00 цаг хүртэл хүлээн авах юм байна.