Монгол Улсын онцлог, зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн хамгаалалтын олон улсын гэрээ, конвенц, Дэлхийн Оюуны Өмчийн Байгууллагаас гаргасан заавар, зөвлөмж болон бусад улс орны нийтлэг зохицуулалт, чиг хандлагыг харгалзан төслийг боловсруулжээ. 

Хуулийн төслийн талаар Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир тус тус  танилцуулав.

Нэн тэргүүнд хуулийн нэр томьёоны тодорхойлолтыг нэмж, өөрчилсөн төдийгүй зохиогчийн эрхийн хамгаалалтын хугацааны талаарх зохицуулалтыг нарийвчлан тусгах нь зүйтэй хэмээн төсөл санаачлагч үзжээ.

Зарим бүтээлийн зохиогчийн эрхийн онцлогийг дэлгэрэнгүй тусгасан. Үүнд үүсмэл бүтээл, албан үүргийн дагуу туурвисан бүтээл, кино урлагийн болон дуу авиа бүхий дүрст бүтээл, компьютерийн програм, мэдээллийн сан, дүрслэх урлагийн бүтээл, архитектурын бүтээлийн зохиогчийн эрхийг нарийвчлан тодорхойлсон талаар төслийн танилцуулгад дурдсан байлаа.

Бүтээл ашиглах онцгой эрхийг шилжүүлэх, эсхүл бүтээл ашиглах онцгой эрхийг лиценз олгох замаар бусдад бүтээл ашиглуулах үндсэн арга хэлбэрийг тодорхойлж,  бүтээл ашиглах эрх шилжүүлэх гэрээ болон лицензийн гэрээний үндсэн нөхцөлийг нарийвчлан тусгажээ. 

Зохиогчийн эрхийн зөвшөөрөл шаардагдахгүй байх онцгой нөхцөлийг буюу бүтээлийг зохиогч, зохиогчийн эрх эзэмшигчийн зүй ёсны ашиглалттай зөрчилдөхгүйгээр, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөлгүйгээр бүтээлийг төлбөргүйгээр болон зөвшөөрөлгүйгээр ашиглах тохиолдлуудыг нарийвчлан зохицуулсан байна.

Дүрслэх урлагийн бүтээлтэй холбоотой зохицуулалтыг нарийвчилж, хэвлэн нийтлэгдсэн бүтээлийг тусгай хэрэгцээт хүмүүст зориулан хөрвүүлж, хуулбарлах, хуулбарыг хил дамнуулан солилцох, нийтэд түгээх болон нийтийн хүртээл болгоход зохиогчийн эрхийг хязгаарлахтай холбоотой зохицуулалт болон цаашлаад цахим орчноос гадна харилцаа холбооны бусад сүлжээнд зохиогчийн эрхийг хамгаалах, бүтээлийг зохиогчийн эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр ашиглахаас урьдчилан сэргийлэх технологийн хамгаалалтын арга хэмжээний талаарх зохицуулалтуудыг нэмж тусгасан байна.

Бүтээл ашиглалтын тарифыг хянаж батлах, бүтээл ашиглах, төлбөр төлөх, хуваарилахтай холбоотой гомдлыг урьдчилан шийдвэрлэх, маргаан бүхий талуудыг эвлэрүүлэн зуучлах чиг үүрэг бүхий Зохиогчийн эрхийн зөвлөлийг байгуулах эрх зүйн үндэслэлийг тодорхойлсон байна. Зохиогч, эрх эзэмшигчдийн эрхээ төлөөлүүлэн хэрэгжүүлэх, хамгаалуулах үндсэн хэлбэр болох хамтын удирдлагын байгууллагын эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгожээ.

Тодруулбал, хамтын удирдлагын байгууллагад тавих шаардлага, бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагаандаа ил тод, шуурхай байдал болон үнэн зөв, бодит мэдээллийг хангаж ажиллах эрх зүйн орчныг бий болгож, уг харилцаанд оролцогчдын эрх, ашиг сонирхлыг тэнцвэртэй хангах боломжийг бүрдүүлсэн талаар төслийн танилцуулгад дурдсан байв. 

 Хууль зүйн байнгын хороо хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцэж, төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцүүлэхийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзжээ.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун, Л.Энх-Амгалан, Л.Мөнхбаатар, Ц.Мөнхцэцэг, Б.Баярсайхан нар асуулт асууж, санал хэлсэн. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан, “Оюуны өмч, патент зэрэг  энэ салбарт хийж байгаа хөрөнгө оруулалтыг хамгаалах эрх зүйн асуудалд төр анхаарлаа хандуулах цаг болсон.

Цаашдаа оюуны өмчийн бүртгэлийн асуудал, итгэмжлэгдсэн төлөөлөгчдийг олноор нь ажиллуулах, бэлтгэх энэ чиглэлд зайлшгүй өөрчлөлт хийх шаардлагатай”  гэсэн бол Улсын Их Хурлын гишүүн Б.Баярсайхан, хуулийн төслийг дэмжиж байгаагийн илэрхийлэхийн зэрэгцээ “Иргэдийн хувьд шинэ санаа, бүтээлийг нь хууль хамгаална гэдэгт итгэлгүй байдаг учир хуулийн төслийг чамбайруулж, төрийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулахад анхаарч ажиллах нь зүйтэй” гэсэн байр суурийг илэрхийлсэн.

Гишүүдийн зүгээс зохиогчийн эрхийн бүртгэлийн хэмжээ, хууль зөрчигчдөд хүлээлгэх хариуцлагыг тодруулахын зэрэгцээ оюуны өмчийг үнэлэх, аж  үйлдвэрийн эргэлтэд оруулах, оюуны өмчийн өв залгамжлагчийн эрхийг 50 жилийн  хугацаагаар зохицуулсныг лавлаж байв. 

Ажлын хэсгийн зүгээс, Сүүлийн гурван жилийн хугацаанд зохиогчийн эрх 3,070 ширхэг  буюу тодруулбал 2020 онд 1,045 2019 онд 1,030 2018 онд 1,000  гаруй бүртгэгдсэнийг онцлов. Мөн зохиогчийн эрхийг зөрчсөн тохиолдолд Зөрчлийн хуулиар хариуцлага хүлээдэг бөгөөд хууль зөрчсөн иргэнийг 500,  аж ахуйн нэгжийг 5,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохын эзрэгцээ хууль бусаар олсон орлого, техник хэрэгслийг хураах зэрэг зургаан төрлийн албадлагын арга хэмжээ авдаг. Хохирлын хэмжээ 50 сая төгрөгөөс дээш гарсан тохиолдолд Эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг хэмээн хариулж байлаа. 

Хуулийн төсөлд оюуны өмчийн үнэлгээний асуудлуудыг тодорхой болгосон. Оюуны өмчийн үнэлгээнүүдийг хийвэл цаашдаа тухайн өмчөө барьцаанд тавих, аж ахуйн нэгжүүд өөрийн хөрөнгөө нэмэгдүүлэх, зээл авах, зөрчигдсөн эрхээ сэргээлэх зэрэг олон асуудал тодорхой болно хэмээн Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газрын дарга П.Сайнзориг нэмж хариулав. Түүнчлэн тэрбээр, оюуны өмчийн өв залгамжлал чухал асуудал бөгөөд энэ талаарх  зохицуулалтыг олон улсын гэрээ, конвенцод нийцүүлэн төсөлд тусгасан гэж байлаа. 

Ингээд Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 57.1 хувь нь дэмжсэн  тул төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд