Зимбабве улсын Ерөнхийлөгч Эммерсон Мнангагвагийн сонгуулийн кампанит ажлын хүрээнд зохион байгуулж байсан цуглааны үеэр дэлбэрэлт болсны улмаас 8 хүн бэртэж гэмтсэн тухай “Риа Новости” агентлаг мэдээлэв. Дэлбэрэлт өчигдөр тус улсын Булавайо хотын “White City Stadium” цэнгэлдэх хүрээлэнд болсон юм. Э.Мнангагва бэртэж гэмтээгүй байна.

Бэртэж гэмтсэн 8 хүний дотор Зимбабвегийн дэд ерөнхийлөгч Кембо Мохади, Ус, цаг уур, байгаль орчны сайд Оппах Мухингури-Кашири нар байсан байна.

Сонгуулийн кампанит ажлын хүрээнд зохион байгуулагдсан цуглаан хэдэн мянган хүн хүрэлцэн иржээ.

Зимбабве улсыг 37 жил удирдсан, 93 настай Роберт Мугабе улс төрчид болон цэргийнхний шахалтаар ерөнхийлөгчийн албан тушаалаасаа огцрохыг өнгөрсөн оны 11 дүгээр сарын 21-нд зөвшөөрсөн билээ. Ингэснээр тус улсын дэд ерөнхийлөгч асан, “Зимбабвегийн Африкийн үндэсний холбоо–Эх оронч фронт” намын дарга Э.Мнангагва ерөнхийлөгчийн албан тушаалыг сонгууль болох хүртэл буюу долдугаар сар хүртэл хаших юм. 


Эх сурвалж: Монцамэ агентлаг