ЗГХЭГ-ын дэд даргаар ажиллаж байсан Б.Бат-Эрдэнийг өнгөрсөн оны арваннэгдүгээр сард үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. ЗГХЭГ-ийн зүгээс нөхөн томилгоог өнөө хүртэл хийгээгүй байсан юм. 

Тэгвэл уг албан тушаалд Хѳгжлийн банкны ТУЗ-ийн дарга, БОАЖЯ-ны Тѳрийн захиргаа, удирдлагын газрын дарга асан М.Баярмагнайг томилжээ. 

Тэрээр өмнө нь Эрчим хүчний яамны Тѳрийн захиргаа, удирдлагын газрын даргаар ажиллаж байгаад саяхан БОАЖЯ руу шилжээд байсан билээ.

М.Баярмагнай нь өмнө нь Баянхонгор аймгийн МАН-ын дарга, Хөдөө аж  ахуйн яамны, хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар ажиллаж байсан юм.