Монгол Улсын Засгийн газрын өнөөдрийн /3 сарын 22/ ээлжит бус хуралдаанаар дараах шийдвэрүүдийг гаргалаа.

1. Улс орон даяар өндөржүүлсэн бэлэн байдалд хэсэгчлэн шилжсэн хугацааг 4 сарын 30 хүртэл сунгах

2. Бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагааг хязгаарласан хугацааг 4 сарын 30 хүртэл сунгах 

3. Олон улсын хуваарьт нислэг, төмөр замын хөдөлгөөнийг зогсоосон хугацааг 4 сарын 30 хүртэл сунгах 

4. Цагааннуурын боомтоор 3 сарын 23-ны 20 цагаас хойш хил нэвтрүүлэхгүй 

5. Алтанбулагийн боомтоор ирэх долоо хоногийн Бямба гаригийн 06:00 цагаас хойш хил нэвтрүүлэхгүй 6. Гадаадаас ажиллах хүч авах асуудлыг түр хугацаанд хойшлуулахаар тус тус шийдвэрлэлээ. 

Мөн ариутгал халдваргүйжүүлэх ажлыг үндэсний хэмжээнд зохион байгуулах чиглэл өгөв.