Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын санаачлан боловсруулсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд ямар ямар заалт тусгасан талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд мэдээлэл хийв.
✔Үндсэн хуулийн өөрчлөлтөөр бидний одоогийн амьдралд саад болоод байгаа хэд хэдэн зүйлийг засаж байгаа Жишээ нь хот гэдэг үг Үндсэн хуульд байгаа ч аймагтай зэрэгцдэг. Тиймээс хот гэдэг үгийг нийслэл аймаг, хот сум гэж нэмэхээр тусгаж байна. Үүнтэй холбоотойгоор бас нэг заалт буюу Үндсэн хуулийн 57.3-т байгаа нутгийн иргэдийн хурлын саналыг үндэслэн УИХ шийдвэр гаргадаг байсныг болиулж байна, заавал ИТХ-ын зөвшөөрөл авахгүй гэсэн үг.
✔Аймаг, сум, хот байгуулахыг УИХ, Засгийн газар шийднэ. Яагаад гэвэл бид нэгдсэн Монгол Улс учраас аль нэг аймгийн хамааралтайгаар хот байгуулах ажлыг хойш нь тавьж болохгүй.Өнгөрсөн 30 жилд нэг ч хот нэмэгдээгүй шалтгаан нь ч энэ. Хоёрдугаарт хот гэдэг үг орсонтой холбоотойгоор хороод засгийн газрын сум болон дүүргийн Засаг даргыг шууд сонгодог болж байна.
✔УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож, бүрэн эрхийн хугацааг таван жил болгох, сонгуулийн тогтолцоог холимог болгохыг дэмжинэ. Яг ийм хувилбараар сонгууль явуулдаг улс бол Герман улс. Гишүүдийн тоо нэмэгдсэн ч зардал нэмэгдэхгүй.
✔Монгол Улс 1945 онд ард нийтийн санал асуулгаар тусгаар тогтнолоо урд хөршөөр хүлээн зөвшөөрүүлсэн. Дахиж ийм зүйл гарч магадгүй учраас тусгаар тогтнолын асуудлаар санал асуулга явуулахыг хориглох зэрэг заалт оруулсан.
✔Байгалийн баялаг төрийн өмч байна гэсэн заалтыг ард нийтийн өмч байхаар саналдаа тусгасан.
✔Баялаг манайх, гадаадын хөрөнгө оруулагч 100 хувь хөрөнгө оруулалт хийж, ашгийн 51 хувийг манайх хүртэнэ гэж заасан.
✔Шүүхийн сахилгын хороо гэж шинэ байгууллага байгуулна.