Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд үүрэг ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгч буйгаа мэдэгдэж өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тэрээр "Би одоо ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгөх гэж байна. Гурван сарын дараа сонгуулийн компанит ажил эхэлнэ. Тэрэндээ төвлөрөх шаардлагатай байна. Ерөнхийлөгч өргөдлийг минь хүлээж авна гэж амласан учраас өнөөдөртөө ажлаа өгчихнө гэж бодож байна. Үндэслэлгүй янз бүрийн цуурхал гарч буй учраас албан ёсоор мэдэгдэж байна.

Би хаанаас ч нэр дэвшиж магадгүй, судалгаа хийнэ. Ардчилсан намын ямар нэгэн албан тушаалд очихгүй. Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс АН-ын дарга С.Эрдэнийн орон тооны бус ахлах зөвлөх болсон. Тэр ажлаа хийнэ. Сонгуулийн ажилд оролцоно. Ерөнхийлөгчтэй эв түнжин сайн байгаа. "Сонгууль дөхөж байна, одоо юмаа хий" гэсэн. Миний оронд маргаашаас Монголын хөлбөмбөгийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ө.Шижир ирнэ." хэмээн мэдэгдлээ.