Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд мэдээлэл хийлээ.Тэрбээр,

"УИХ туйлын хариуцлагагүй ажилласан. Сангийн сайд гэж байнга  худлаа ярьдаг нөхөр байна. Татварын ерөнхий газраас өнөөдөр мэдээ авахад Ашигт малтмалын татварын төлбөр өнгөрсөн жилийнхээс давж биелсэн байна. 1.3 их наяд төгрөг ордог гэдэг нь худлаа. 700 гаруй тэрбум төгрөгийн татвар орсон байна. Ашигт малтмалыг Хятадын нутаг руу гаргавал татваргүй, Монголын нутагт бол 5 хувийн татвар тавьсан.

Хятадын импортлогчдын даалгавраар УИХ хууль баталсан. Тэрний эзэн нь Сангийн сайд Ч.Хүрэлбаатар. Үүний уршгаар Монголын 100 үйлдвэр хаалгаа барьсан. Уг нь МАН-ын мөрийн хөтөлбөрт 21 аймагт үйлдвэр барихаар тусгасан. Одоо тэрийгээ орлуулах татвараа УИХ яаралтай батлах хэрэгтэй. Ямар ч боловсруулалт хийхгүй улсын хилээр шууд гарч байгаа бол өндөр татвар, Монголдоо боловсруулалт хийж байгаа бол бага татвартай байх ёстой." гэсэн юм.