Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд албан ажлаа өгөхөөр болжээ. Өмнө нь энэ талаарх яриа гарч байсан ч тэрбээр үгүйсгэж ирсэн билээ. Харин энэ удаа таамаг үнэн болж 2020 оны сонгуульд  хүчээ үзэх нь бололтой.

Төрийн албаны хуулийн дагуу төрийн албан хаагч хэрвээ сонгуульд нэр дэвшихээр бол сонгууль болохоос багадаа зургаан сарын өмнө ажлаа хүлээлгэн өгсөн байх ёстой юм. 

Тэрбээр Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргынхаа ажлыг Ерөнхийлөгчийн олон нийтийн харилцааны зөвлөхөөр ажиллаж буй Ө.Шижирт хүлээлгэж өгөхөөр болсон байна.