3ээлийн хүүг бууруулахыг шаардсан иргэд өнөөдөр машинтайгаа Төрийн ордон тойрон жагслаа.

Тэд "зээлийн хүүг бууруул", "Хулгайчид ЖДҮ-ийн зээлийг 3 хувийн хүүтэй, барьцаагүй авч байхад жинхэнэ бизнес эрхлэгчид 30 хувийн хүүтэй, барьцаатай зээл авч байна", "Зээлийн гүйлгээний шимтгэл 1 хувийг зогсоо"  зэрэг үг бүхий лоозонг машин дээрээ наажээ. 

Мөн тэд цагаан хоолой барин "Иргэн баян бол улс баян гэдэг. Мөнгө хүүлэлт Монгол Улсад газар авлаа. Иргэдийн 30-60 хувь нь мөнгө хүүлэлтэд өртөж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нараас үүнийг таслан зогсоохыг шаардаж байна. Монгол өнөөдөр дэлхийн хамгийн өндөр хүүтэй зээлийн тогтолцоотой орон боллоо. 

Зээлийн хүүг 2 дахин бууруулж, ипотекийн зээлийг жилийн 3 хувь, цалин тэтгэврийн зээлийг жилийн 9 хувь болгохыг шаардаж байна" хэмээн уриаллаа. 

Мөн зээлийн хүүг бууруулахыг дэмжиж буй иргэд, жолооч нарыг машиныхаа гэрлийг асаан, жагсаалд нэгдэхийг уриалав.

Зээлийн хүүг бууруулахыг шаардсан машинтай жагсаалыг дшрс бичлэгээр хүргэж байна.