Барилга, хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгэд холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр хаалттай болж өндөрлөлөө. Шүүх хурал тав хоногийн дараа дахин товлогдох юм. Сайд асан З.Баянсэлэнгийг үргэлжлүүлэн 461 дүгээр ангид хорихоор болсон бөгөөд хэргийг СХД-ийн шүүх рүү шилжүүлжээ.

Түүний өмгөөлөгч Л.Мөнхсайхан "Түүний өмгөөлөгчтэй оролцуулах хүсэлтэд хариу өгөхгүй удсаар 31 хоног хорьсон шүү дээ. Гэтэл дахиад хорьчихлоо. Иймээс би өнөөдөр Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргана гэлээ.

З.Баянсэлэнгэд Барилга, хот байгуулалтын сайдаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, "Түрээсийн орон сууц” хөтөлбөрөөс улсад онц их хэмжээний хохирол учруулсан хэрэгт гэх хэрэг үүсгэсэн юм. Анхан шатны болон давж заалдах шатны шүүхээс түүнд төрийн албанд ажиллах эрхийн гурван жилийн хугацаагаар хасч, улсад учруулсан 19 сая төгрөгийг төлүүлэх шийдвэр гаргасан ч Дээд шүүхээс хэргийг мөрдөн байцаалтад буцаасан юм.